Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 21:18
Мэдээ2026 оны 10 сарын 06-ны өдрийн 21:18
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын экспорт нэмэгдсэн талаар мэдээллээ.
Энэ талаар тэрбээр "Монгол Улсын экспорт сүүлийн 10 жил 3.4 дахин өсчээ. 2026 оны эхний 9 сарын байдлаар экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 54%-иар өслөө.
Нийт экспортын 95 хувь нь уул уурхай, түүн дотроо нүүрс, зэс, төмрийн хүдэр голлож байгаа бол мах, махан бүтээгдэхүүн, арьс шир уул уурхайн бус экспортын гол хувийг бүрдүүлсэн нь хөдөө аж ахуйн төслүүд үр дүнгээ өгч буйг илтгэлээ.Нүүрсний экспортоор Ханги боомт тэргүүлж, 140 %-ийн гүйцэтгэлтэй байгаа. Шивээхүрэн 96, Бичигт 4, Гашуунсухайт 82, Булган боомт 76 хувийн гүйцэтгэлтэй, ирэх саруудад энэ тоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгая. Нүүрс, төмрийн үнэ сүүлийн 2 жил унасан бол алт, зэсийнх өссөн. Төсвийн тэнцвэржүүлсэн үнээс давсан алт, зэсийн ашгийг “Төсвийн тогтворжуулалтын сан”-д хуримтлуулсан. Биржийн арилжааны үнэ сайн байгаа нь төсвийн орлого бүрдэхэд нэмэр боллоо. Жилд дунджаар 2.5 тэрбум ам.долларын нүүрсийг биржээр арилжаалж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 27, 2026

October 25, 2026