Мэдээ2026 оны 10 сарын 12-ны өдрийн 18:15
Мэдээ2026 оны 10 сарын 12-ны өдрийн 18:15
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 15-ны пүрэв гарагт “Ажил олгогчдын өдөр -2026” арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээнд дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс оролцож, ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, нийгмийн даатгалын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Мөн ажлын байр бий болгож буй иргэдийн сайн туршлагыг хуваалцахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно.
Энэ үеэр дүүргийн Улаан загалмайн хорооноос ажил олгогчдод зориулан ажлын байрны эрүүл мэндийн анхны тусламжийн үзүүлэх сургалтыг мөн зохион байгуулна. “Ажил олгогчдын өдөр -2026” арга хэмжээ дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд баригдсан Сэлбэ арена спорт цогцолборт болох бөгөөд ажил олгогч, иргэдэд хууль эрх зүй, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөвлөгөө, мэдээлэл зэрэг нэг дороос олон үйлчилгээг авах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026