Мэдээ2026 оны 10 сарын 18-ны өдрийн 22:41
Мэдээ2026 оны 10 сарын 18-ны өдрийн 22:41
Шатахуунтай холбоотой асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн үлдэгдэл нөөцтэй байна. Харин АИ-95 2,079 тонн буюу 17 хоногийн нөөцтэй, Дизель түлш 108 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй байна.
Хойд болон урд хөрш, гуравдагч орнуудаас нийт 78 мянган тонн шатахуун авахаас одоогийн байдлаар 38 мянган тонн АИ-92 бензин орж ирээд байгаа бөгөөд үлдэгдэл нь замд тээвэрлэгдэж байна. Дотоодын шатахууны хэрэглээ одоогоор ердийн үеийн хэвийн түвшинд дүйцэж байгаа.
Мөн БНХАУ, БНСУ зэрэг гуравдагч орноос АИ-92 бензин нэмж импортлох хэлцлүүд хийгдэж байгаа. Энэ сарын сүүлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Импортлогч орнуудаас орж ирж буй АИ-92 автобензиний үнэ 550 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан, ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг шалгах үүргийг 10 хоногийн өмнөх Шуурхай штабын хурлаар Монополын эсрэг газарт өгсөн.
Иргэд benzin.mn сайтаар шатахууны үлдэгдлийг харах боломжтой. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-ыг системд шууд холбосон. ААН-үүдийн өрсөлдөөний нууцыг хамгаалах үүднээс бодит нөөцийн тоог харуулахгүй боловч тухайн ШТС дээр АИ-92, АИ-95, АИ-98 болон дизель түлш борлуулагдаж буй эсэхийг веб сайт болон аппликэйшнээр ногоон гэрлээр ялган, газрын зураг дээр шууд харуулж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026