Мэдээ2026 оны 10 сарын 20-ны өдрийн 21:51
Мэдээ2026 оны 10 сарын 20-ны өдрийн 21:51
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Төрийн ордонд хуралдаж байна. Хурлаар Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн зардалд зориулдаг төсөв яригдаж байна.
Энэ үеэр дэд хорооны дарга Д.Цогтбаатар төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн зардлын талаар хариуцагч байгууллагуудаас асуусан.
Түүний асуултад Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав “2025 онд төрийн 411 байгууллага 22.3 тэрбум төгрөгийг хэвлэл мэдээлэлд зарцуулсан байна. Энэ мөнгийг зарцуулаад иргэдийн мэдлэг дээшилж үр дүн гарсан эсэхийг үнэлэх боломж хязгаарлагдмал байсан” хэмээн хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026