Мэдээ2026 оны 10 сарын 22-ны өдрийн 00:28
Мэдээ2026 оны 10 сарын 22-ны өдрийн 00:28
Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар манай улс нийт импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний дөнгөж 4.6 хувьд нь лабораторийн хяналт шалгалт хийж байгаа бөгөөд үлдсэн 95.4 хувийг бүрэн хянаж шалгаж чадахгүй байна. Хэдийгээр экспортлогч улс орнууд холбогдох хяналтаа тавьдаг ч Монгол Улс дотоодод үйлдвэрлэж буй болон импортолж байгаа бүхий л хүнсэнд 100 хувийн хяналт тавих чадамжтай байх ёстой.
Үүнтэй холбогдуулан Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, итгэмжлэл болон лабораторийн чадавхыг сайжруулахтай холбоотой хуулийн төслийг танилцуулахаар бэлтгэж байна.
Санкт-Петербург болон Москва хотуудад сармагчны цэцэг өвчний нийт зургаан тохиолдол бүртгэгдэж, холбогдох байгууллагууд хяналтдаа аваад байна. Харин Эрхүү хотод үүссэн нөхцөл байдлын хувьд урьдчилан таамаглаж байсанчлан уушгины тахал биш, харин ковидын төрлийн риновирус (rhinovirus) халдвар болох нь албан ёсоор тогтоогдсон байна. Тухайн үед тус чиглэлд Монгол Улсаас 1,200 орчим тээврийн хэрэгсэл, 2,148 иргэн зорчсон байсан. Энэ нь манай улсад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгооны техник хэрэгслийг нэн даруй бүрдүүлэх дохио болж байна.
Одоогоор сармагчны цэцэг өвчнийг нарийн оношлох техник тоног төхөөрөмж улсын хэмжээнд дутмаг байгаа тул Засгийн газраас олон улсын байгууллагуудад хандан шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд ЗӨСҮТ байнгын бэлэн байдалд ажиллаж байна.
Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн төлбөр өгнө. Хохирлыг нь тодорхойлж байж олгоно шүү дээ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026