Мэдээ2026 оны 10 сарын 23-ны өдрийн 22:37
Мэдээ2026 оны 10 сарын 23-ны өдрийн 22:37
ОХУ-аас АНУ-д нийлүүлэх дизелийн түлшний эхний хэсгийг ачсан гурван танкер өчигдөр Приморск боомтоос хөдөлжээ. Ерөнхий сайдын орлогч Александр Новак энэ мэдээллийг баталсан байна.
Тодруулбал, Мальта улсын далбаатай, дунд оврын "Agioi Fanendes" хэмээх танкер хөлөг онгоц 40,000 тонн (ойролцоогоор 300,000 гаруй баррель) дизель түлш ачин ОХУ-ын Балтын тэнгис дэх Приморск боомтоос хөдөлжээ. Өөр хоёр хөлөг онгоц мөн замдаа гарсан бөгөөд Атлантын далайгаар дамжин зорьсон газраа хүрэх гэнэ.

А.Новакийн хэлснээр, дизелийн түлшний дийлэнх хэсэг нь “Роснефть”-ийнх бөгөөд ОХУ цаашдаа АНУ төдийгүй олон улсын зах зээлд нийлүүлдэх дизелийн түлшнийхээ хэмжээг нэмэгдүүлэх гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026