Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 20:17
Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 20:17
Сангийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг өөрийн тойрогтоо илүү төсөв тавиулсан гэх мэдээлэл яваад байгаа. Үүн дээр та мэдээлэл өгөөч?
-Тэгж харвал их өрөөсгөл болно. Төсвийн хөрөнгө оруулалт бол ерөөсөө байгаа бодит хэрэгцээ нийгэм эдийн засгийн ач холбогдол дээрээ суурилж хэрэгжиж байгаа. Хэнтий аймаг дээр яагаад төсөв өндөр харагдаад байна вэ гэхээр Норвилонгоор дамжуулан боомт руу тавьсан авто замын төсөл байгаа. Үүний төсөвт эзэлж байгаа орон зай өндөр байгаа юм.
Ховдод З.Мэндсайхан өөрийн тойрогтоо их төсөв тавьчихсан байна гээд ярьж байна лээ. Тэнд хамгийн том мега төслүүдийн нэг Эрдэнэбүрэнгийн УЦС 2028 онд ашиглалтад орно. Үүнтэй холбоотой тэр эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх шугамын асуудал байгаа. Энэ хоёр шугамын асуудлыг л бичсэн байна лээ. Дэд бүтцийн ажлууд тавигдахаар суурь дүнгээрээ өндөр харагдаж байгаа юм.
-Монгол банкны алдагдал 7.5 их наядад хүрсэн гэдэг мэдээлэл байна. Үүнийг яаж шийдэх вэ?
-Энэ их урт хугацаанд үүссэн алдагдал юм билээ. Засгийн газар бонд гаргаж энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг би зарчмын хувьд буруу гэж харж байна.
-Оюутолгойн ногдол ашгаар явуулах байсан 51 төсөл хөтөлбөр больчихлоо. Одоо яах вэ?
-Засгийн газар өргөн барьсан төслөө өгсөн. Өргөн барьсан агуулгаас алдагдсан учир ард түмний санал асуулгаар гарч ирсэн саналын дагуу бид эргүүлэн татсан. Тэгэхээр эрчим хүчний асуудлууд шийдэгдэхгүй гэсэн үг.
-Иргэдэд "Мэдээлэл өгөх төв" байгуулна гээд төсөв дээр тусгасан байсан. Энэ хэр ач холбогдолтой юм бэ?
-Зарим иргэд гар утаснаасаа бүх мэдээллийг авчихдаг гээд ярьж байсан. Гэхдээ төрийн мэдээлэл үйлчилгээг авдаг тэр цэгүүдийг хийж өгөх нь юу нь болохгүй байгаа юм. Монголын бүх ард иргэд гар утаснаасаа үйлчилгээ авдаг гэж бодохгүй байна. Төсөвт өртгөөс хамаарч үнийн дүн нь өөр өөр байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026