Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 21:37
Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 21:37
МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Г.Дашням Нөмрөгийн дархан цаазат газар руу өөрийн эзэмшлийн нисдэг тэргээ явуулж туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр, "Онгоц гаргах боломжгүй гэсэн мэдээ уншлаа. Үнэн үү? Үнэн бол, миний хувьд өөрийн эзэмшлийн нисдэг тэргийг Нөмрөгийн дархан цаазат газар дээр үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн байна.
Байгаль дэлхий, эх орон минь бид бүхний өмч. Хүн бүр өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулах нь чухал гэж бодож байна. Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай бол нисдэг тэргээ гаргахад бэлэн байна. Эх орныхоо төлөө чадах зүйлээрээ тусалъя" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026