Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 21:57
Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 21:57
Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарахаас өмнө УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Мобиком компанийн удирдлагуудтай Сүмбэр боомтод ажилласан. Үүний дараагаар түүнийг тус компанийн удирдлагуудыг Дархан цаазат газар дагуулж очсон байх магадлалтай гэх олон нийтийн хардлага бий.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас дахин тодрууллаа.
Тэрбээр, "Нөмрөгийн гал түймэр буух эзэнтэй, буцах хаягтай учраас богино хугацаанд холбогдох хүмүүст үүрэг даалгавараа өгсөн байна лээ. Байгаль орчны сайдын хэлснээр бол тухайн газар нутгаас зөвшөөрөл өгсөн. Өөр холбогдох газраас зөвшөөрөл аваагүй гэж байна лээ. Тиймээс ажлын хэсэг хаана алдаа дутагдал гарсан, яасан гэдгийг тодруулах байх.
Ажлын хэсгийг боломж бололцоогоор нь хангаж, ажиллуулах нь зөв гэж бодож байна. Холбогдох хариуцлага алдсан хүмүүст хариуцлага хүлээлгэх байх гэж бодож байна. Би хүмүүсийг дагуулж явсан зүйл огт байхгүй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026