Мэдээ2026 оны 10 сарын 26-ны өдрийн 16:56
Мэдээ2026 оны 10 сарын 26-ны өдрийн 16:56
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ багш нарын байршлийг хянадаг талаараа мэдээлэл өгсөн. Үүний хариуд УИХ-ын гишүүн П.Наранбаяр "За энэ үнэн үү? Цаг минут бүрийг нь хянаж байгаа юм уу? Хүний эрх хаачив?" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан: П.Наранбаяр аа дөрөвхөн сарын өмнө энэ албыг хашиж байснаа санаарай. Битгий матрын нулимс унагаад байгаарай.
Цэцэрлэг,сургуульд хяналтын камерууд болон цэцэрлэг ,сургуулиудын ажилтнуудын ажлын цагийн ирцийг бүртгэдэг программ хангамжууд байдаг. Байх ч ёстой. Энийг л аюулгүй цэцэрлэг,сургууль гээд байгаа юм. Харин ажил, гэр хоёрын хооронд хэнийг ч хянаж, шалгадаггүйг мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүн дээ өөрөө.
Сэтгүүлчийн буруу ташаа тайлбарыг олзлох хэрэггүй. Одоо өс зангидаж, гоншигнохоо больчих. Эр хүн шиг тахимаа аятайхан өгчих. Сайдын нь хийж байсан хүн байж, Хотхоны бага сургууль, Бүсийн Кембрижийн ахлах сургууль байгуулахын эсрэг явааг чинь харин ойлгохгүй байгаа шүү. Түмэн олон тунгаах биз ээ" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026