Мэдээ2026 оны 10 сарын 26-ны өдрийн 20:52
Мэдээ2026 оны 10 сарын 26-ны өдрийн 20:52
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас төсөвтэй холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "2027 оны төсөв дээр зохицуулалтын маягийн асуудлыг авч үзсэн. Үүнд, цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр зэрэг хөдөлгөж болохгүй зардлаа хөндөөгүй.
Харин бусад зардлаас буюу урсгал зардлаас 5.9 хувь бууралт өгч байгаа. Мөн томилолт, гадаадын зочид хүлээж авах зардлууд багтаж байгаа. Гэхдээ хуулиар чиг үүрэг хүлээсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд чиглэсэн олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэдэг зардлуудыг бууруулахгүй.
Боловсролын салбарт гэрт ойр сургууль гэж яриад байгаа. Дипломат төлөөлөгчийн газруудын түрээстэй холбоотой асуудлыг хөндөөгүй. Бусад түрээсийг 2026 оны түвшин руу аваачсан. 2026 оны төсөвт өөрчлөлт хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж тэтгэмжийг нэмэгдүүлсэн. 2027 оны төсөв дээр 100 гаруй тэрбум төгрөгийн нөлөөлөл орж ирж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026