Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 00:35
Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 00:35
УИХ-ын гишүүн Э.Болормаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Тэрбээр, "Өчигдөр машинтай явж таараад 1 цаг 30 минут орчим түгжирсэн. Иргэд түгжрэлийн асуудлыг надаар хэлүүлэтгүй мэдэж байгаа. Түгжрэл үүсэхэд бензиний дараалал ч бас нөлөөлж байгаа байх. Одоо бүр шатахуунгүйгээс иргэд автобусандаа ч багтахгүй, удаан хугацаанд дараагийн автобусаа хүлээж байна.
Гэхдээ түгжрэлээс илүүтэйгээр энэ өвөл тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн хүртээмж юм болов уу гэж бодож байна. Өнгөрсөн өвөл нийтийн тээврийн хүртээмжийн асуудал одоогийнх шигээ дутуу дулимаг байгаагүй байх. Энэ жил бензиний хомсдол шинэ нөхцөл байдал үүсгэж байна. Үүн дээр нийслэлийн удирдлагууд, зам тээврийн салбарынхан бодлого гаргаж хурдтай хариу аарга хэмжээ авах ёстой. Оргил ачааллын үедээ богино рейс хийх хэрэгтэй байх гэж бодож байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026