Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 00:44
Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 00:44
Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, "Улаанбаатарын түгжрэл утаа гээд хоёр том асуудал байна шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил ярьж байна. Ууг нь үүнийг шийдвэрлэхээр Засгийн газраас хүртэл тодорхой дэмжэлэг үзүүлээд төсөв тавиад явдаг. Харамсалтай нь үүнийг цогцоор нь оновчтой шийдэж чадахгүй, түр зур аргацаасан шийдвэр авч явж байгаагаас болж түгжрэл огт арилахгүй байгаа.
Хамгийн гол асуудал нь хот төлөвлөлтийн асуудал. Анхнаасаа Улаанбаатар хотоо төлөвлөөд явсан бол арай өөр байх байсан. Хотын газрыг зах замбараагүй зарснаас л өнөөдрийн асуудал үүссэн. Засгийн газар нь хүртэл орон гаран шийдвэр гаргадаг.
Би өчигдөр 0 зогсолтын үеэр өглөө орой нийлээд бараг хоёр цаг түгжирсэн байх шүү. 30 жилийн төр засгийн бодлогогүй байдлаас үүдэн иргэд хохирч байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026