Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 16:00
Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 16:00
Цахим орчинд энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр “Ослын улмаас хүнд гэмтсэн хүнийг тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөхгүй, зүй бус үйлдэлд гаргаж байна” гэх агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох, мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сар хасах шийтгэл оногдуулсан байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цагдаа, түргэн тусламж, гал түймэр унтраах тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026