Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 20:10
Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 20:10
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү “Бага” Доналд Трамп Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч, олигарх Умар Кремлевтэй Монголд хоёр хоног ан хийсэн талаар “Financial Times” мэдээлжээ.
Мэдээлэлд бичсэнээр, ан өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр болжээ. Умар Кремлев Казахстанаас түрээсийн онгоцоор Монгол руу нисэж ирсэн бөгөөд улмаар баруун этгээдэд байх “Бага” Доналд Трампын ангийн отогт очсон гэнэ. АНУ-ын хоригт орсон “Восход венчур капитал” сангийн түнш Артур Мартиросов гэх бизнесмэн түүнтэй хамт явж байсан гэнэ. Тэд хоёр өдрийг хамт өнгөрүүлсний дараа Умар Улаанбаатарт буцаж ирсэн гэнэ.

Аялалд оролцогчдын нэгнийх нь өгсөн мэдээллээр, Бага Доналд Трамп Умар Кремлев нар Кремлев нар хамтдаа зураг авахуулахаас болгоомжилж байсан гэжээ.
Бага Доналд Трампын хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар тэд бизнесийн ямар ч холбоогүй, ангийн нийгэмлэгийн шугамаар танилцаж, хувийн сонирхлоороо нэгдэн нөхөрлөл үүсгэсэн гэсэн байна.

Харин тагнуулын байгууллагаас АНУ-ын гэр бүлийн гишүүн ОХУ-ын Засгийн газар эрх баригчидтай холбоотой хүмүүстэй нөхөрлөл үүсгэх нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөлх магадлалтай хэмээн анхааруулж байгаа аж.
“Бага” Доналд Трамп Монголд байх хугацаандаа аргаль агнаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан гэж pravda.com.ua/-ийн мэдээлэлд бичжээ.
Гэрэл зураг: "Бага" Доналд Трамп 2022 онд Монголд хийсэн ангийн зураг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026