Мэдээ2026 оны 10 сарын 28-ны өдрийн 16:51
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өдөр тутмын арилжааны гол үзүүлэлтүүдийг илүү ойлгомжтой хүргэх зорилгоор үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг сошиал сувгуудаараа тус тусад нь танилцуулж эхэллээ.
Үнэт цаасны арилжааны тойм нь тухайн өдөр арилжаанд оролцсон компаниудын тоо, хамгийн их өсөлт болон бууралттай үнэт цаасны мэдээлэл, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, компанийн бондын төгрөг болон ам.доллароор илэрхийлсэн арилжаа, багцын арилжааны статистикийг багтаадаг.
Харин уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймд нүүрс, төмөр, зэс, жонш, молибдений арилжааны мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр харуулна. Ингэхдээ арилжаанд бүртгүүлсэн бүтээгдэхүүний дуудах доод үнэ, үнийн өсөлтийн хувь болон үнийн өсөлтөөс худалдагч компаниудад бий болсон нэмэлт орлогыг мэдээлэх юм.
Ингэснээр хөрөнгө оруулагчид болон зах зээлд оролцогчид үнэт цаас, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны идэвх, үнийн хөдөлгөөн, арилжааны үр дүнг зах зээл тус бүрээр нь харьцуулан харах боломжтой болж байна.
Зах зээлийн хөдөлгөөнийг өдөр бүр — Монголын хөрөнгийн биржээс.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 31, 2026
"Цемент шохой" ХХК давхардсан чиг үүүргүүдийг арилгаж, шинэчлэлийн төслүүдээ эрэмбэлжээ

October 30, 2026
Г.Отгонтуяа: Шат шатны шүүх хуралдаан болгоны дараа би уйлсан, унасан, шантарсан, бас би айсан

October 30, 2026
No Brand болон PC Mall хамтран Цайз салбарынхаа нээлтийг хийлээ

October 30, 2026


