Мэдээ2026 оны 10 сарын 28-ны өдрийн 20:32
Мэдээ2026 оны 10 сарын 28-ны өдрийн 20:32
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийн танилцуулгыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Шүүхийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах баталгааг Парламент өөрөө бүрдүүлэх ёстой гэсэн санааг хөндлөө.
Тэрбээр "Парламент Шүүхээс улс төрийн нөлөөллөөс хараат бус байхыг шаардах биш, тийм байх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдөө шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байгаа юм шиг ярьж байна. Шүүхэд нөлөөлөх ёсгүй УИХ-ын гишүүд "Та нар нөлөөнд автдаг шүү дээ" гээд яриад сууж байгаа нь өөрсдөө нөлөөлдөг гэдгээ хэлж байгаагаас ялгаагүй. Тиймээс улстөрчид өөрсдөө эхлээд шүүхэд нөлөөлөхөө болих хэрэгтэй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026