Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 18:25
Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 18:25
Энэ сард ОХУ-ын 15 муж өмнө нь тогтоогоод байсан шатахууны хязгаарлалтаа цуцалжээ. Тодруулбал, Рязань, Липецк, Кострома, Воронеж, Новосибирск, Тюмень, Свердловск, Томск, Владимир, Красноярск, Ставрополийн хязгаар, Карелия, Мордовия, Крым, Севастополь муж шатахууны хязгаарлалтаа цуцалжээ.
Гэсэн ч хүн ам олонтой том хот, мужуудад шатахууны хязгаарлалтыг үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, Тамбов мужид тээврийн хэрэгслийн тэгш сондгойгоор тодорхой үнийн дүнд олгож байсан журмыг цуцалсан ч амьдрал дээр хэрэгжиж байгаа бол Ленинград муж хэзээ мөдгүй хомсдолд орж болох эмзэг нөхцөл байдалд байгаа аж.
Мөн Ямало-Ненец автономит тойрогт зарим шатахуун түгээх станцуудад худалдан авалтын хязгаарлалт хэвээр байгаа ч шатахууны хүртээмж аажмаар сайжирч байна гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026

October 28, 2026