Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 18:45
Сурагчдын амралт даваа гарагаас эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд ирэх сарын 8-нийг дуустал амарна. Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Тухайлбал, хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг лавлаж, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд харгалзах хүнтэй байлгах, чөлөөт цагийг нь аюулгүй өнгөрүүлэхэд анхаарахыг зөвлөж байна.






