Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 19:41
Мэдээ2026 оны 10 сарын 29-ны өдрийн 19:41
16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг Улсын дээд шүүх өнөөдөр танилцууллаа.
Хохирогч охины ээж Г.Отгонцэцэг энэ талаар “Би энэ хэргийн араас 2 жил 4 сар 9 хоногийн хугацаанд явахад яагаад энэ хэрэгт оролцсон зохион байгуулагч, оролцогч, хамтрагч нар нэг хүндээ хэргээ тохоод мултрах ёстой вэ гэдэгт шүүмжлэлтэй хандаж, “Яагаад гэдэг асуулт асуусаар ирсэн. Энэ асуултыг өчигдөр би Улсын Дээд шүүхээс асуусан. Улсын Дээд шүүх хэргийг дахин хэлэлцэх шийдвэр гаргалаа. Э.Номин-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хамгийн гол нь хэргийг дахин хэлэлцэхээр болж байна. Би Улсын Дээд шүүхийн энэ шийдвэрийг зөв гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд сэтгэл санаагаар үргэлж дэмжиж, хамт байсан ард түмэндээ баярлалаа. Өмгөөлөгч нартаа баярлалаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.