Мэдээ2026 оны 10 сарын 31-ны өдрийн 00:27
Мэдээ2026 оны 10 сарын 31-ны өдрийн 00:27
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн тушаалаар байгуулагдсан Техникийн баг Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулж буй “Цемент шохой” ХХК-д ажиллалаа.
Техникийн баг тус компанийн 2026 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, 2027 оны бизнес төлөвлөгөөний төсөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь ярилцаж, дүн шинжилгээ хийв.
“Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Баяраа бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн бүтцийн оновчлолын талаар танилцууллаа. Тухайлбал, Хөтөлийн дулаан хангамжийг хариуцдаг охин компани болох “Хөтөл Энержи”-ийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, захиргааны орон тоог бууруулснаар зардлаа хэмнэжээ.
Мөн компанийн дунд болон урт хугацааны хөгжлийг дэмжих дараах төслүүдийг танилцуулав. Үүнд:
• Шохойн чулууны бутлуурын шинэчлэл
• Борлуулалт, ложистикийн төв байгуулах төсөл
• Цементийн тээрмийн шинэчлэл
• Жилд 100 мянган тонн хүчин чадалтай шохойн үйлдвэр байгуулах төсөл
• Зүтгүүр, вагон шинэчлэх төсөл
Техникийн баг үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах, бизнес төлөвлөлтийг бодит тооцоо, эрсдэлийн үнэлгээнд суурилан боловсруулах чиглэлээр зөвлөмж өгч, 2027 оны зорилт, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд илүү нягт хамтран ажиллахаар болов.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь харьяа компаниудын бүтээмж, өрсөлдөх чадвар, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг өсгөх зорилтын хүрээнд газар дээр нь ажиллаж, дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 30, 2026

October 30, 2026

October 30, 2026

October 29, 2026