Талийгаач цэргийн аав: Хүүгийнхээ үхлийн шалтгааны араас чадхаараа явна

Х.Есү
2023/11/15

Зэвсэгт хүчний 326-р ангид амиа алдсан цэргийн аав өнөөдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст камерын бичлэг үзэхээр очлоо. Үүний дараагаар тэр хэвлэлд мэдээлэл өгсөн юм. 

Талийгаач цэргийн аав: "Хүүгийнхээ камерын бичлэгийг үзсэнгүй. 20 гаруй хоногийн бичлэг болохоор их урт хугацаа шаардана гэж байна. Тиймээс бичлэг огт үзсэнгүй. Би нэг мөр эхнээс нь бүгдийг нь үзэх хүсэлтэй байсан тул ажил явдлын араас үзье гэж шийдлээ. 

Би угаасаа гомдолтой байна. Ажил явдлаа өнгөрөөгөөд энэ хэргийн араас чадах ядахаараа явна. Би эрүүл хүүхдээ өгсөн. Хүүгээ авах байсан аваагүй. Ханиадтай байсан л гэнэ. Явахаас нь өмнө үзлэгт оруулсан шүү дээ. Миний хүүхдийг эрүүл болохоор нь л аваад явсан шүү дээ. 

Захын хүнээс асуусан ч миний хүүг бүгд хэлнэ. Даруухан, ангийн дарга байсан, ах эгчээ хүндэлдэг тийм л хүү байсан. 

20 гаруй хоногийн бичлэгийг үзэхийн тулд хугацаа шаардлагатай мөн мөрдөн шалгах ажиллагаа нь нууцын зэрэгт шалгагддаг учир гарын үсэг зурах ёстой гэсэн. Гэхдээ одоогоор гарын үсэг зурсангүй" гэлээ. 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.119
    2023/11/15

    Dahij iim hereg garahgui baih heregtei. Tsereg ch gesen hunii erhiig hundeldeg baiy. Tegvel huugiin suns amarna. Zalbir

    Хариулах
  • 59.153.115.62
    2023/11/15

    Камерын бичлэгийг үзэх хэрэгтэй байсан юм даа. Цаадуул чинь хэргээ нуухын тулд 20 хэдэн хоногт бичлэгийг яаж ч өөрчилж болно.

    Хариулах