Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Хавьер Милей ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ цаашид чөлөөт ертөнцийн орнууд буюу барууны ертөнцтэй илүү хамтарч ажиллана гэдгээ зарлажээ.
Либертари үзэлтэй тэрбээр “Бидний үүрэг бол ардчилал, чөлөөт зах зээл, энх тайвныг хамгаалах явдал. Тиймээс илүү сайхан ирээдүйг бүтээхийн тулд чөлөөт ертөнцийн бүх улсуудтай хамтарч ажиллах болно” гэж онцолсон байна.
Түүнийхээр, Аргентин улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хямралтай байгаа бөгөөд эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх болно гэсэн байна.
Хавьер Милей өнгөрсөн ням гарагт болсон хоёрдугаар шатны санал асуулгад 56 хувийн санал авч, Эдийн засгийн сайд Серхио Массаг ялсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна