Авлигаар дагнасан шүүхтэй улсууд бүгд Ази, Африк, Зүүн Европт байна

Zuv.mn
2023/11/24

Монгол Улс Авлигын дагнасан шүүхтэй болохоор болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ.

Олон улсын туршлагаас харахад, гэмт хэрэгтэй тэмцэх энгийн механизм нь авлигын гэмт хэрэгтэй зохих ёсоор тэмцэж чадаагүй хүчгүйдсэн, цаг хугацаа сунжирч удааширдаг улс орнуудад дагнасан шүүх байгуулагддаг байна. Тодруулбал, цагдаа, прокурор, болон авлигатай тэмцэх чиг үүргийн байгууллагын хүчин чармайлтыг шүүх үнэгүйдүүлэх явдал нь авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах шалтгаан болдог ажээ.

Одоогийн байдлаар дэлхийд авлигын хэргээр дагнасан шүүх байгуулсан улс 27 байгаа бөгөөд бүгд Ази, Африк, Зүүн Европын улсууд байна. Үйл ажиллагааны хэлбэрийг харвал, авлигын хэргийн анхан шатны шийдвэрийг Авлигаар дагнасан шүүхийн, энэ хэргээр дагнасан мэргэжлийн шүүгчид гаргаж, давж заалдах шатны шийдвэрүүд ерөнхий шүүхээрээ шийдэгддэг хэлбэр ч байдаг байна. 


Тиймээс Авлигын шүүх байгууллаа гэхэд амжилттай ажиллах эсэх нь боловсон хүчин буюу шүүгч нарын мэргэшсэн байдлаас ихээхэн хамаарна гэж үздэг байна.

Дагнасан шүүх байгуулснаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй амжилттай тэмцсэн, эсвэл амжилтгүй байсан гэсэн баталгаа нотолгоотой судалгаа одоогоор байхгүй. Гэсэн ч Авлигаар дагнасан шүүх болон ерөнхий шүүхийн хамтарсан зэрэгцээ тогтолцоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.147
    2023/11/27

    өндөр чадвартай хоёргүй сэтгэлээр хандах шүүгч нарыг судалж авахгү бол бүр дордуулна

    Хариулах
  • 202.126.90.56
    Өчигдөр

    Avilga uguud hen avahnuu Tiim shalgaltuudig hiih heregtei. Hariutslagatai humuus ni tunaj uldene biz. Tank u

    Хариулах