Монгол Улс цөмийн цахилгаан станцтай болох бодит боломж бүрдэв үү

Х.Батсайхан
2023/12/04

-Дэлхий цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр тохирлоо, манайд ашигтай юу-

Арабын нэгдсэн Эмират улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлаас цөмийн эрчим хүч нь дэлхийн дулаарлыг хязгаарлах нэг арга хэрэгсэл байж болохыг хүлээн зөвшөөрсөн түүхэн шийдвэрийг гаргажээ. Улмаар 2050 он гэхэд хүлэмжийн хийг 0 болгох, дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг хэрэгжүүлэхэд цөмийн эрчим хүчийг ашиглаж, хэрэглээг нь гурав дахин өсгөх агуулга бүхий бодлогын баримт бичиг үйлдэж, цөмийн технологиор тэргүүлэгч АНУ, Япон тэргүүтэй улс орнууд нэгдэн орсон байна.

Дэлхий нийт нэгэн хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж, цахилгаан станцуудаа хааж байсан үе ийнхүү өндөрлөж, хэрэглээг нь нэмэгдүүлэхийг хүлээн звшөөрч байгаагаа ийнхүү зарлалаа.

Тунхаглал манай улсад ашигтай юу

Тунхаглалд нэгдэн орсон улсуудын тоонд манай улс багтсан. Манай улсаас гадна Болгар, Канад, Чех, Финлянд, Франц, Гана, Унгар, Япон, Молдав, Монгол, Марокко, Нидерланд, Польш, Бүгд Найрамдах Солонгос, Румын, Словак, Словени, Швед, Украин, Арабын Нэгдсэн Эмират, АНУ зэрэг, цөмийн эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх сонирхолтой улс орнууд нэгджээ. Тэгэхээр, тунхагт нэгдсэнээр манай улсад ямар боломж, түүнчлэн ашигггүй байдал үүсэх вэ.

Энэхүү тунхаглал гарснаар цөмийн эрчим хүчний хэрэглээг дэмжиж, энэ нь манай улсын ашиг сонирхолтой нийцэж буй. Гэхдээ нөгөө талдаа, энэ нь малтмал түлш буюу нүүрснээс эрчим хүч гаргадаг цахилгаан станц шинээр барихыг хязгаарлаж байгаа нь  эх сурвалжийн бичсэн “Тунхаглалд цөмийн эрчим хүчний түүхий эдийн ханган нийлүүүлэлтийн  аюулгүй сүлжээ шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж, Дэлхийн банк, олон улсын санхүүгийн байгууллага, бүс нутгийн хөгжлийн банкуудын хувьцаа эзэмшигчдийг цөмийн эрчим хүчийг зээлийн бодлогодоо тусгахыг уриалсан...” гэсэн өгүүлбэрээс тодорхой байна. Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчийг дэмжих нь өндөр хөгжилтэй улсуудын хувьд технологио зарах, эрим хүчний зах зээлд ноёрхлоо хадгалж үлдэх нэг боломж нь ажээ.  

Монгол Улс цөмийн цахилгаан станцтай болох уу

Арабын нэгдсэн Эмиратад гарсан тунхаглалд нэгдсэнээр манай улс цөмийн эрчим хүчийг ашиглахад элэн гэдгээ даахин нэг удаа нотлон харуулсан хэрэг болж байна. Манай Улс цөмийн эрчим хүчний голлох түүхий эд болох ураны хайгуул, олборлолтын салбарт Францын “Орано” групптэй хамтарч байгаа бөгөөд хамтралын нэг гол хүлээлт нь атомын цахилгаан станц юм. Хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж эхлэх үед манай төрийн өндөр албан тушаалтнууд энэ асуудлыг хөндөж байсан. “Бадрах энержи”-н гүйцэтгэх захирал Марк Мелеард мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа яг “Бадрах энержи”-тэй холбоогүй ч гэсэн “Монгол Улс бага оврын атомын цахилгаан станцтай болох боломжтой” гэж хэлж байв.

Дэлхий нийт цөмийн эрчим хүчинд хандах хандлагаа өөрчилж, цэвэр эрчим хүч гэж үзэх болсон. Хамгийн их эрчим хү хэрэглэгч БНХАУ Франц улсаар олон тооны атомын цахилгаан станц бариулах тохироотой. “Бадрах энержи”-н төсөл хөдөлсөн нь Франц-БНХАУ-ын энэ тохироотой хамгийн их хамааралтай байсан.


Тэгэхээр, цөмийн цахилгаан станц барих хамгийн шилдэг технологитой улстай хамтраад авсан юм чинь алсдаа станц барих чиглэлд хамтрах эхлэл болж болно. Мэдээж, хоёр тал хоёулаа хамтын ажиллагааны энэ хэтийн төлвийг харж байгаа. НҮБ-ын Бага хурлаас гарсан тунхаглалд Франц, Монгол хоёул нэгдсэн.

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн зун манай улсад айлчилж, албан ёсны хэлэлцээ хийгээд буцахдаа "Миний бие хоёр улсын эдийн засаг болон биологийн олон төрөл зүйлийг нүүрстөрөгчөөс ангижруулах асуудлыг ярилаа.

ЭХНИЙ ЭЭЛЖИД, ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЕ ДААСАН БАЙДЛАА БЭХЖҮҮЛЭХИЙН ТУЛД НЭН ЧУХАЛ МЕТАЛЛУУДЫГ НИЙЛҮҮЛЭХ, танай улсын тус ашигт малтмалыг нийгэм, байгаль орчны шилдэг стандартуудыг дагаж мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулахад хамтарч ажиллахаар шийдлээ. Үүний тулд "Орано" компанийн түншлэл нь ерөнхий бүтцийн элемент болж байна” гэж мэдэгдсэн байдаг. 

Манай эрчим хүчний салбарыг эрхшээдэг ОХУ хүртэл манайд бага оврын цөмийн цахилгаан станц барьж өгөхөд бэлэн гэж албан ёсоор мэдэгдсэнийг энд дурдах ёстой. Алинаар нь ч болсон бай, тунхаглал гарснаар олон улсын зүгээс тавих хориг, бартаа саад арилсан гэж үзэж болох байх.  

Манайх баялагтай, хөгжих боломжтой гэж ярьдаг ч эрчим хүчгүй бол яагаад ч хөгжихгүй нь тодорхой. Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжих олон том төсөл эрчим хүчний хүрэлцээгүй байдлаас болоод гацаж, хүнд байдалд орж буй. “Боловсруулах үйлдвэр барья” гээд төслөө бариад ирж байгаа хөрөнгө оруулагчдад “Цахилгаанаа өөрсдөө шийд” гэж хэлж байгаа нь салбарын, цаашлаад Монгол Улсын хөгжилд том тушаа болж буй. Энэ гацаанаас гарах нэг хувилбар нь цөмийн цахилгаан станц байж болно. Гэхдээ, цөмийн эрчим хүчийг дэмжих их гүрнүүдийн энэхүү бодлоготой зэрэгцээд нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг дэмжихгүй байх буюу санхүүжүүлэх улс, санхүүгийн байгууллага олдохгүй болдог нь манай улсад ашиггүй тусаж байна. Учир нь, бид ойрын үед нүүрсээ ашиглаж эхрчим хүч үйлдвэрлэхээс өөр гарцгүй байгаа билээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.235
    2023/12/04

    Mongoliin uraniig l uhah arga sedej bn. Uran uhchval gazar ni hog tsaasha bolno

    Хариулах
  • 202.9.46.126
    2023/12/04

    Нүүрсээр ажилладаг эрчим хүчний станц шиг уранаар ажилладаг эрчим хүчний станц биз.

    Хариулах
  • 59.153.113.67
    2023/12/04

    цөмийн эрчим хүчний цахилгаан станцтай болвол монголчууд дэвшил хөгжлийн шинэ шатанд гарна. хоёр хөршөөс хамаарах хамаарал буурна. тэгээд метроо барьчих бол бүр гараад өгнө барих хэрэгтэй өөрсдийгөө дандаа дорд үзэх бол буруу. монголчуудын зориг сэтгэлийг нь мохоох гэж оролдох хэрэггүй.

    Хариулах
  • 202.126.89.235
    2023/12/04

    Gants electron baraa uildverlej chadahgui ym baij Gazraa uhah shaardlaga baihgui shu

    Хариулах