​Б.Энхбаярын нэрлэсэн “НҮҮРСНИЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ” Х.Баттулга, Д.Амарбаясгалан нарт хариуцлага тооцох цаг ойртсон уу

Zuv.mn
2024/02/03

-“Нүүрсний сонсгол”-ын хөшигний цаана юу болов-

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр уржигдар хэвлэлд ярилцлага өгч ноцтой мэдэгдэл хийв. Түүний ярилцлагаас ноцтой мэдэгдлүүд, хэлэх гэсэн нюансыг онцлон хүргэж байна. 

Сайдын мэдэгдлүүдээс олон нийтэд өгсөн хамгийн гол мессеж нь нэгд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой хулгай луйварт холбоотой гол оролцогч нь ерөнхийлөгч асан Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар нүүрс, тендерийн хулгайн гол эзэд гэдгийг зарласан.

 Хоёрт, “Нүүрсний сонсгол”-ын хүрээнд цугларсан нотлох баримтуудыг хуулийн байгууллагад шилжүүлсэн, шалгах ажиллагаа явж байгаа. Холбогдох этгээдүүд, тэр дундаа дээр нэр дурдагдсан хүмүүст хариуцлага тооцох нь цаг хугацааны асуудал болсон гэсэн ойлголтыг өгсөн.

Д.Амарбаясгалан Бортээгийн ордыг цогцоор ашиглах бодлогын хүрээнд зарлагдсан тендерт нөлөөлсөн байж болзошгүй асуудлаар, Х.Баттулга түүнээс ч олон асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ийнхүү хэвлэлд хандаж олон нийтэд зарласан нь хоёр шалтгаантай байж болно. Нэгд, тэдний өмнө Хууль зүйн сайд ч хүчгүйдэж байгаа. Тиймээс АТГ, Прокурорт нөлөөлөх санаатай байсан байж болно. Хоёр дахь нь, Х.Баттулга, Д.Амарбаясгалан нарын эсрэг хуулийн процесс явах нь угаас ойлгомжтой болсон учраас идэвхжүүлэх зорилгоор урьдчилж олон нийтэд хандсан байх магадлалтай. 

Хууль зүйн сайд ярилцлагадаа “Хуулийн байгууллага шалгавал зохилтой, баримтаар нотлогдсон асуудлыг л “Нүүрсний сонсгол”-оор ярьсан”, “Нотлох баримтуудыг хуулийн байгууллагад шилжүүлээд өгчихсөн”, “Хууль тогтоох байгууллага хийдгээ хийсэн шүү. Одоо та нарын /АТГ, Прокурор/ ажил үлдсэн. 

Ард түмний шударга ёсонд итгэх итгэлийг бөхөөх эсэх нь та нараас шалтгаалах боллоо шүү” гэснээс үзвэл “Нүүрсний сонсгол”-оор ил болсон гэмт хэргүүд, түүнд оролцсон этгээдүүдэд хариуцлага тооцоход тун ойртжээ гэсэн ойлголтыг олон нийт авлаа. 

Монголын улс төрийн голлох хоёр нам болох МАН, Ардчилсан намд хамгийн их эрх мэдэл, нөлөөтэй байгаа эрхмүүдийг хуулийн байгууллагаар шалгахыг уриалсан агуулгатай ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өгч байна гэдэг бол энэ ярилцлагын агуулгаар процесс өрнөнө гэдгийг л хэлээд байгаа хэрэг. 

Ямартай ч Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол” гэдэг агуулгаар, “Нотлогдоогүй асуудал хууль зүйн сайдын амнаас гарч болохгүй шүү дээ” гэж онцолж байгаад өгсөн ярилцлагадаа Х.Баттулга, Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүний нэрийг онцолж дурдсан нь “Нүүрсний жинхэнэ хулгайч” хэн бэ гэдэг асуултад өгсөн хариулт, түүнчлэн, хариуцлага тооцох цаг ойртсон гэдгийг мэдэгдсэн дохио боллоо.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 188.33.248.193
    2024/02/04

    Сумъяабазар гээд луйварчин бас байна. Сү. Батболд гээд цайсан хулгайч байна

    Хариулах
    • 45.14.71.10
      2024/02/04

      Сү.Батболд чинь МАН-ын болоод Б.Энхбаярын жинхэнэ эзэн нь шүү дээ. Эзэн рүүгээ дайрдаг нохой байхгүй л дээ!

  • 122.201.31.106
    2024/02/04

    Баттулгыг барьж хориоч юунд нь айгаа вэ

    Хариулах
    • 45.14.71.10
      2024/02/04

      Женког У.Хүрэлсүх, Занданшатар нартай нь хамт хоривол шударга асуудал боллоо гэж бодохоос. Энержи ресурсээс Ухаа Худагаа буцаагаад авчих, хоншоор дутна л даа!