Ким Жон Ун В.Путины бэлэглэсэн машиныг хүлээж авчээ

Х.Батсайхан
2024/02/20

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун саяхан ОХУ-д айлчлах үедээ Ерөнхийлөгч В.Путинаар амлуулсан автомашинаа хүлээж авчээ. Энэ мэдээг БНСУ болон барууны хэвлэлүүд “В.Путин НҮБ-аас тавьсан хоригийг зөрчлөө” гэдэг агуулгаар мэдээлж байна.

Ким Жон Ун, Владимир Путин нар өнгөрсөн есдүгээр сард уулзаж, Украины асуудал болон бүс нутгийн бусад асуудлаарх харилцан ойлголцоо ахиулсан юм. Энэ үедээ үйлчилгээнд явсан “Aurus Senat” лимузиныг ихэд сонирхсон тул В.Путин нэгийг явуулъя гэж амласан юм байна.
БНСУ-ын Гадаад харилцааны яам энэ асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэлдээ "НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээнд HS Code 86-аас 89 хүртэлх бүх тээврийн хэрэгслийг гарал үүслээс нь үл хамааран Хойд Солонгос руу шууд болон шууд бусаар нийлүүлэх, худалдах, шилжүүлэхийг хориглодог" гэж дурджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна