Монгол Улсын Засгийн газар Дорноговь аймгийн нутагт орших Дулаан Уул /7,6 мянган тонн нөөцтэй/, Зөөвч-Овоо /93.2 мянган тонн/ ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Францын төрийн өмчит “Орано майнинг” компанитай байгуулахаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэхүү гэрээ байгуулах ажил сонгууль дуустал хойшлогдож магадгүй гэсэн мэдээлэл Блүүмберг агентлагт гарчээ. Илья Архипов, Сами Адгирни нарын бичсэн уг мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн бөгөөд зөвхөн гэрээ батлах хугацаа хойшлоод зогсохгүй шинэчлэн боловсруулах хэрэг гарч магадгүй байгаа талаар дурдсан нь анхаарал татаж байна.
Засгийн газар уг хөрөнгө оруулалтын гэрээний бэлтгэл ажлыг өнгөрсөн зунаас хангаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийхдээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурсан байдаг.
Протоколд хөрөнгө оруулагчийн групп нь Уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж Төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийхээр тусгасан байсан юм. Тэгвэл энэ гэрээний төсөл өөрчлөгдөж магадгүй болсон гэсэн үг.
Түүнчлэн, энэ мэдээлэлд бас нэг анхаарал татсан өгүүлбэр байгаа нь манай улсын талаас хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагч албан тушаалаасаа буусны дараа хэлэлцээрт саад учирч эхэлсэн тухай юм. Өөрөөр хэлбэл, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар ажлаа өгч, Нийслэлийн засаг даргаар томилогдсоноос хойш хэлэлцээр зогсонги байдалд орсон бололтой. Бид энэхүү мэдээллийг үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.182
Монголд уран олборлосон цагаас цөмийн бөмбөг дэлбэрсэн радиацын хордлого хирээс хэтэрсэн хорт хавдар элбэгшсэн ургамал амьтан хүн хордоод олон жил болж байна хүрээ нь улам томорч байна юун атомын станц юун олборлох вэ сэрээч
Хариулах202.21.107.57
Уран аймаар юм гэхээс өөр юм би мэдэхгүй
Хариулах202.55.188.125
Хүрэлсүх юу бодож байгаа бол авгайгаа дагуулж очоод дайлуулж, цайлуулаад байсан.
Хариулах103.57.95.144
сонгууль ямар хамаа байна монгол улсад ашигтай бол гэрээгээ үргэлжлүүлээч дээ
Хариулах59.153.114.97
Сонгоод уйлаад байж дээ. МАНАН гууд сонгуулиар ялна гээд бүүр итгэжэээ.Х ХОхь нь доо боодол өвс 20к хувь тавилангаа худалдаж байгаа улныханд
Хариулах