Оюутнаа удаа дараа зодож буй КУДС-ийн захирал Ж.Солонгыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Т.Отгонсувд
2024/02/26

КУДС-ийн захирал дахин оюутнаа зодож буй бичлэг цахим орчинд гарсан. 

Тодрруулбал хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. 

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

Эргэн сануулахад өнгөрсөн оны гуравдугаар сард Ж.Солонго оюутнаа зодож гэмтээсэн бичлэг мөн гарч байсан. Бид тухайн үед юу болсон талаар КУДС-ийн захирал Ж.Солонгоос тодруулахад "Хүүхдүүд худлаа ярьж, хичээлээ таслаад байсан учир уур хүрээд зодсон. Сүртэй зүйл биш" гэх тайлбарыг өгч байсан юм. 

Боловсролын байгууллага удирдаж буй хүн удаа дараа оюутандаа гар хүрч буй хэрэгт зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.214
    2024/02/27

    Багшдаа зодуулаад муудсан зүйл байхгүй ээ одооны хүүхдүүд гэр орон цэвэрлэх, эцэг эхдээ туслах, хүн хүндлэх, ёс суртахуун гэж байхгүй зүгээр л утсаа үзээл, хэвтээл, унтаал, дуртай цагтаа тэнэх, золиборох л ажилтай хүмүүс болж дээ. Аяга угаа, ОО цаасанд гараад ир гэх хооронд л бөөн уур уцаар хэрүүл хараал болоод дэвэн дэлхийгээр нэг хаширсан гуугалсан дэвсэлсэн хүмүүс болжээ энийг засахгүй бол мөд бие би алах байхаа ямар ч их ууртай ямар ч их хэрүүл ч юм одоогийн хүүхэд, залуус нэг бишээ

    Хариулах