АН-ын жагсаалтыг Ц.Элбэгдорж, С.Эрдэнийн хүмүүс өнгөлж, Х.Баттулгын хүмүүс хойш шидэгджээ

Zuv.mn
2024/05/20

Ардчилсан намын жагсаалтын эхний 25 нэрсийг бид уншигчдадаа хүргэсэн билээ. Бага, сага өөрчлөлт орж магадгүй гэж байгаа ч жагсаалтын дүр зураг ерөнхийдөө бэлэн болчихсон аж.

Тэгвэл энэхүү ерөнхий дүр зураг гарсан жагсаалтаас үзвэл Ц.Элбэгдоржийн хүмүүс эхний 10-т түлхүү бичигджээ. 10-аас хойшоо Х.Баттулгын хүмүүс  байна.

Тодруулбал, жагсаалтын нэгд Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг Лу.Гантөмөр таамгийн дагуу жагсаалтыг тэргүүлсэн бол араас нь С.Эрдэнийн С.Одонтуяа жагсжээ.

Х.Баттулгын сойсон морьд жагсаалтын 5 буюу Ө.Шижирээс л эхэлж байгаа харагдана. Жагсаалтын эхний тав зэт үеийн төлөөлөл С.Цэнгүүн дөрвөөр бичигдэж орж ирсэн нь маш сонирхолтой, зарим талаар мэдээлэл үнэн эсэхэд эргэлзэхээр өнцгийг бий болгож байна.

Түүнчлэн, МАН жагсаалтаа нийгмийн анги давхаргаас оруулна гэсэн бол АН тэгээгүй байна. Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж байгаа боловч тэрбээр дээд зиндааны, тулгамдсан асуудлуудыг сайн мэдэхгүй л нэгэн шүү дээ. Салбар бүрээс орууллаа гэхэд тэд нь магадгүй, 25-48 буюу гишүүн болох боломжгүй байрлалд бичигдэх дүр зураг харагдаж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.204
    2024/05/21

    Оросыг үзэн яддаг Дутуудорж Зөвлөлт Холбоот улсын барьж өгсөн Эрдэнэт үйлдвэрийн зэснээс ашиг хүртээд сууж байна. Монголчууд яг чоно шиг : хүн чоныг тэжээсэн ч чоно дандаа ой руу зугтдаг.

    Хариулах
  • 211.234.196.72
    2024/05/21

    АН гарахааргүй боллоо шүү Элбэгдорж л алсаас удирдаад байвал тэгээд л өнгөрөө

    Хариулах