МАН-ын жагсаалтыг хот төлөвлөлтийн инженер ТЭРГҮҮЛНЭ

С.Гандэлгэр
2024/05/20

МАН-ын Удирдах зөвлөл яг энэ цаг үед хуралдаж байна. Өдрийн 14:00 цагаас зарлагдсан байсан МАН-ын УЗ удтал дуншсаны эцэст хуралдаж, жагсаалт болон тойрог, хэнийг УИХ-д дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх зэрэг асуудлаар хуралдаж байна. Эцсийн байдлаар өнөөдрийн 24:00 цагаас өмнө СЕХ-нд нэрсээ хүргүүлэх ёстой. 

Тэгвэл МАН-ын удирдлагууд жагсаалтын эхний 10-т эмч, багш, малчин, инженерүүдийн төлөөллийг оруулах бодлого баримталж байгаа бөгөөд жагсаалтынх нь хамгийн эхэнд Хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй хүнийг оруулахаар тогтсон гэнэ. Ерөнхийдөө жагсаалтын эхний 10-т гурван инженер мэргэжилтэй хүнийг оруулна гэх мэдээллийг эх сурвалж өгөөд байгаа юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.155
    2024/05/26

    Барилгачдыг бурхан бүтээв

    Хариулах
  • 59.153.113.83
    2024/05/21

    Болгарт барилгын инженерийн хэсэгт хот төлөвлөлт болон замын инженерийн мэргжил гэж бна шүү... Манай нэг дүү болгарт хот төлөвлөлтийн ангийн ой мод болон цэцэрлэгжүүлэлтийн анги гээд дээр үед төгсөөд ирэхэд "манайд тийм мэргэжил байхгүй, хэрэггүй гээд явуулсан бдаг. Нөгөөх нь болгарын нэгэн жижиг хотод энэ мэргэжлээр ажиллаж бгаад саяхан тэтгэвэртээ гарсан бдаг.

    Хариулах
  • 202.126.89.204
    2024/05/21

    Хот төлөвлөлтийн инженер гэдэг мэргэжил байдгийг анх удаа сонсож байна. Муу архитектороос юугаар ялгаатай юм бэ? Архитектор бол урлагийн салбарын мэргэжил юм.

    Хариулах