Ардчилсан намаас батлах “126 нэрсийн” эргэн тойронд...

С.Гандэлгэр
2024/05/20

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж байна.

13 тойрогт нэр дэвших 78, жагсаалтын 48 нийт 128 хүний нэрсийг хуулийн хугацаанд багтааж эцэслэн батлах юм.
Ардчилсан намын 260 гаруй гишүүн нэр дэвших хүсэлтээ өгснийг Сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн, улмаар УТЗ дахин хэлэлцэж, дараа нь ҮБХ-ны хурлаараа эцэслэх юм.
Нэр дэвшигчдийн 50-д хувь нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн төлөөлөл байна. Хуульч, эдийн засагч, багш, эмч, шинжлэх ухааны судлаач гэсэн мэргэжлийн төлөөлөл жин дарж байна. Нэр дэвшигчдийн дундаж нас 45, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50, шинээр нэр дэвшиж буй залуучууд 50 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн найман жилийн төрийн буруу бодлогын алдааг засах, сүйрлийн ирмэгт ирсэн улсаа хөл дээр нь бат зогсоох бүрэлдэхүүнээ тодорхойлов. Ингэхдээ нэр цэвэр, шинэ залуу, мэдлэг, боловсролтой нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэхийг зорьжээ. Нэр дэвшигчдийг тодруулахдаа фракцын нөлөөнд автаагүй, мөнгөтэй бүлэглэлийн шахалтад ороогүй боловсрол өндөр, нэр цэвэр шинэ залуучуудыг сонгосон гэж намын удирдлага мэдэгдэж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.204
    2024/05/21

    Махны муу нь хуушууранд, барааны муу нь бэлгэнд, хүний муу нь сонгуульд.

    Хариулах
  • 202.9.47.50
    2024/05/21

    78 дээр 48-ыг нэмэхээр 126 гардаг шүү

    Хариулах