Үргэлжлэн орсон борооны улмаас үерийн нөхцөл үүсэж болзошгүй байна

Х.Есү
2024/05/24

Улаанбаатарт өчигдөр 23 цагаас эхэлж орсон бороо өнөөдөр үд хүртэл, маргааш үргэлжлэн орж, зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. 

Иймд иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорины давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна