ХАР ЖАГСААЛТ: МАН-ын "эрх гүнж" Х.Булгантуяа

Zuv.mn
2024/06/07

"Хар жагсаалт" УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн VIII тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа ХНХ-ын сайд Х.Булгантуяаг онцолж байна. 

Х.Булгантуяа 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 23 дугаар тойрог, Нийслэлийн Баянзүрх дүүргээс 35,472 санал, 45.5 хувийн дэмжлэгтэйгээр Ж.Чинбүрэнгийн удаад эрэмбэлэгдэн парламентад орж иржээ.

Гэхдээ түүнээс өмнө улс төрийн “тогоо”-нд найман жил чанагдаж, эмэгтэй хүн хашиж болох бүх л албан тушаал хашсан. Түүнийг улс төрд, МАН-д хөтөлж оруулсан хүн нь “Петровис” группын Ж.Оюунгэрэл. 

Түүнээс хойш албан тушаалын шатаар саадгүй өгсөж, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээс Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, Боомтын сайд хүртэл болсон. Анх УИХ-д сонгогдсон гишүүн сайд болох нь тун ховор. Гэвч түүнд Боомтын сайдын суудал хангалтгүй байсан бөгөөд "айлын эрх" охин шиг сайдын суудлаа сэлгэж ХНХ-ын сайдаар томилогдсон. МАН-аас хоёр удаа сонгогдсон хэд хэдэн эмэгтэй гишүүн байхад МАН-д ганцхан Х.Булгантуяа байгаа юм шиг хандаж байгаа нь тухайн үедээ гайхал төрүүлж байв. Ер нь л МАН-ын эмэгтэйчүүдэд зориулж гаргасан квотыг авлагатай юм шиг л хүртдэг нэгэн. 

НАМЗХ-нд жендер хариуцсан дэд ерөнхийлөгч байсан гэдгээрээ МАН-ын нарийн бичгийн дарга болж байсан бол дараа нь улс төрийн томчуудын эв нэгдлийг хангах гэх үү, хянах гэх үү хэрэгсэл гэж шүүмжлэгддэг дэд сайдын суудалд дөрвөн жил тухалсан. УИХ-д квотоор нэр дэвшиж, орж ирээд МАН-ын бүлгийн дэд дарга болсон.

Ноднин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЕНБД Д.Амарбаясгалан нарын шууд дэмжлэгээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдож байв. Уг нь 2019 онд уг албанд томилогдсон Д.Сарангэрэлийг улираах гэж байсан ч үдээс хойш хурлын танхимд Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ирж Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн байдаг.

“Хүнд нь зориулж яам байгуулж өгч байна” гэдэг шүүмжлэл Х.Булгантуяатай холбоотой.

МАН түүнд зориулж, яам хүртэл байгуулж өгсөн. Дараа нь сэлгэн томилж ХНХЯ-ны сайд болгож байв. Тэр үед МАН Н.Энхбаярт зориулж албан тушаалын орон тоо үүсгэх хэрэгцээ байсан учраас Боомтын сайдыг Б.Тулгад өгч байв. 

Уг нь түүний хувьд МАН-ын боловсролтой кадруудын нэг гэж явдаг. Гэхдээ түүний хашиж явсан ажил албыг түүнээс өөр хашиж чадах хүн байгаагүй гэвэл тэрэн шиг худал юм байхгүй. 

Сангийн дэд сайд байхад нь Хөгжлийн банкны хэрэг үйлдэгдэж байсан. Сангийн дэд сайдаар томилогдохдоо түрий барьсан “Дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан” гэх намтар нь хуурамч гэсэн мэдээлэл хэвлэлд гарч байв. Тодруулбал, ээж Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийг хариуцаж байхдаа төрсөн охин Х.Булгантуяагаа цалинтай дадлагажигчаар авч ажиллуулж, энэ үйлдлийнхээ улмаас сахилгын шийтгэл хүлээж байжээ.

МАН-аас хэний ч хүртээгүй дэмжлэгийг хүртсэн, намтрын хэрүүлтэй ийм нэг эмэгтэй УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд, СДМЭХ-ны тэргүүн гэсэн олон давхар дээлэндээ түүртэж явна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 68.5.4.90
    2024/06/08

    Хар жагсаалт шүү хэ хэ булгантуягийн өрөөсөн гарын чигчий хуруунд ч гүй нөхөр л энийг бичсэн атаархаад байж ядахдаа хоосон толгойтууд арчаагүй бүдүүлгүүд л хүн муу хэлж харлуулж байж кайф авдаг

    Хариулах
  • 103.168.34.101
    2024/06/08

    end ymarch har jagsaalt geh ym bhgui l bn shuu ! bichigch ta garchigaa hudaldsan hereg uu ?

    Хариулах
  • 66.181.161.67
    2024/06/07

    Нэрээ нууцлагч эрхэм Намтарын хэрүүл гэж нэг их мэргэн гарчиг өгч дээ..Сонгогчдын болон удирдлагын итгэлийг хүлээнэ гэдэг тэр бүр хүнд олдоод байдаггүй .Хүнд алдаа оноо эрээн бараан байдаг.Хамгийн гол нь албанд томилогдож байгаа хүн өндөр боловсролтой харилцааны соёлтой хүнлэг энгийн даруухан их зангүй эдийн шуналгүй ямар нэг гадаадын цус холилолдоогүй цэвэр монгол цустай хүн л эх орон иргэдийн төлөө ажиллана Булгантуяа энэ шалгуурт тэнцэж байгаа учраас төр итгэл хүлээлгэдэг байх. Хөдөө бага насаа өнгөрөөсөн өвөө эмээгийн сайн охин юм билээ.Лав л том хулгай зэлгийд оролцрргүй байх.. Эрхэм бичээч Товч .мн -ийн сэтгүүлч арай өөр хүн олж гоочил.

    Хариулах