Үзэл бодлоо худалдсан олны танил хүмүүс & Улстөрчдийн ялгаа

Zuv.mn
2024/06/07

Хэдхэн өдрийн дараа УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Найман жил төрийн шат, шатны байгууллагад засагласан МАН суудлаасаа ховхрохгүйн тулд юу эсийг хийж байна гэхэд хилсдэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар сонгогдоно. Өөрөөр хэлбэл, сонгууль өгөхдөө тойрогт нь нэр дэвшиж буй дэвшигчдээс гадна нам дугуйлна гэсэн үг. Нам дугуйлахад тухайн намын даргын рейтинг маш чухал. Тиймдээ ч МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтингийг өсгөх, хоногшуулах бүхий л арга чаргаа хийж байна. Үүний нэгэн жишээ бол олны танил эрхмүүдээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа” хэмээн хэлүүлж буй.

Тодруулбал сүүлийн үед Шарк Ч.Анар, сагсанбөмбөгч Т.Санчир, артист Сексцагаан богд, “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан, жүжигчин О.Самданпүрэв гэх мэт тодорхой сонирхлын бүлэг болон залуу үед нөлөөтэй олны танилууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа. Тэд "Өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг цэгцэлж байгаа" гэх мэт бараг л адилхан үгсийг бичлэг болон бичвэрээр өөрсдийн цахим сүлжээндээ байршуулж, уриалсан.

Энэ нь олон нийтээс "Олны танил хүмүүс байж мөнгөөр үзэл бодлоо худалдлаа. Ард түмэнд бүтээлээ зарж амьдардаг байж ард түмний ирээдүйг өмнөөс нь шийдэхийг оролдож, тархи угааж байна" гэх шүүмжлэлийг хүртээд байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид олны танил эрхмүүд болон жүжигчид, дуучдыг  дагуулж явах нь өмнө нь хэвийн үзэгдэл байсан.  Харин энэ сонгуулиас эхлээд иргэдийн үзэл бодол, түүнчлэн зарим улстөрчдийн үзэл бодол ч эрс өөрчлөгджээ.

Урлагийнхан, урлагийнхандаа "Ич..." хэмээн сануулж, олны танил хүмүүстэй худ ураг ч сонгуульд ашиглахаасаа татгалзаж байна.  

Жишээ нь, жүжигчин Э.Уянга иргэдийн сонголтод нөлөөлөхийг оролдож буй О.Самданпүрэв, артист Сексцагаанбогд тэргүүтэй урлагийнхныг шүүмжилсэн бол УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа Г.Болормаа нэг ч олны танил хүмүүсийн дэмжлэг авсангүй. Түүний хувьд эртнээс БЗД-тээ нэр дэвшихээр горилж байсан бөгөөд өдийг хүртэл нэг ч олны танил хүмүүсийн дэмжлэг авсангүй.

Хамгийн сонирхолтой нь, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө уйгагүй зүтгэж, 14 мянган км туулан хайртай баг "Манчестер Юнайтед"-ынхаа цэнгэлдэх Олд Трафордод очсон Б.Очирваань Г.Болормаагийн авга дүү гэнэ. Б.Очирвааны хувьд өнгөрсөн сард мөрөөдөлдөө хүрч дэлхий дахин түүний хичээл зүтгэлийг үнэлж, бахархсан билээ. Монголчууд ч түүний цуцашгүй сэтгэл мохошгүй мөрөөдлийг бахдан сайшааж байсан цаг саяхан. Тэгвэл дээрх жишгээр нэр дэвшигч Г.Болормаа Б.Очирваанийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах, олон нийтийн дэмжлэгийг авах бүрэн боломжтой харагдана. Төрөл садан улс шүү дээ. 

Ер нь улс бүх улс төрчдөд танил тал бий. Зарим олны танилуудтай төрөл садангийн хамааралтай байх ч тохиолдол байдаг. Гэвч Ерөнхий сайдын эхлүүлсэн хэтэрхий "хөөсөрсөн" "пи ар" улстөрчдийг олны танил хүнээр дэмжүүлбэл нэр хүнд нь унах, хэн нэг жүжигчин улстөржиж дуугарвал хоолноосоо салах шахуу үр дагаврыг үүсгэчихлээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.211.42
    2024/06/10

    ene neg heden yumnii noloo gej yu baihav dee,ard tumen zaluuchuud ali ert songoltoo hiisen,neg muu jujichin,sagschin,du uchinii ugeeer sanalaa ogno bahgui kkkk,oorsdiigoo yu gej boddogiin

    Хариулах
  • 122.201.31.36
    2024/06/08

    Urlagiinhan, zarim setguulchid(mongol koment Batbileg) gm mongonoos yugaach solihoos butsahgui ichguurgui humuus odoo l jinhene nuur tsarai ni todorch bna daa.

    Хариулах
  • 66.181.161.249
    2024/06/08

    Хөөрхийдөө энэ урлагийхан гэж нэг өрөвдмөөр гарууд шүү дээ СУИС гэдэг газар нь адилхан өөрсдөдтэй нь адилхан гарууд хичээл заана мөнгө л өгвөл тийшээгээ ханарч байдаг алиалагч нар шүү дээ.УИХ одоо хошин шогчдыг ажилгүй болгосон хошин урлагийн мөн чанарыг монголнууд ойлгоод тоож үзэхээ болингуут хаана реклам байна тийшээгээ уралдаж үнэхээр эд нар маань өлсөж байна ганц нэг хоолны мөнгө шидэж байгаарай көөркөс

    Хариулах
  • 68.5.4.90
    2024/06/08

    Урлагийн хүмүүс хэн нэгнийг дэмжиж болохгүй гэсэн хууль практик хаана бна тэгвэл урлагийнхан сонгуульд саналаа өгөхгүй юм уу битгий аа ядсан юм бичээд арчаагүй соёлгүй бүдүүлэг гэдгээ сурталчлаад бай хүн хүмүүс хэнийг дэмжихээ чамаар заалгахуу хүний хувийн үзэл бодлын эрх чөлөөнд халддаг хэн юм чи

    Хариулах
  • 103.168.34.101
    2024/06/08

    1 dugui unaj toglood itsen bsnid yunii tanil surtalchilvaa bhvdee , arga ydsan hereg biz .

    Хариулах
  • 203.91.115.55
    2024/06/07

    Хаха

    Хариулах