Эрх зүйт төрөө сонгон бэхжүүлж, засаглалаа төгөлдөржүүлэх УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаагаа төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ

С.Гандэлгэр
2024/06/10

УИХ-ын сонгуулийн XIII тойргийн сурталчилгаагаа хамтран зүтгэгч Цэндийн Сандаг-Очирын хамт төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ. Бид өнгөрсөн дөрвөн жил Налайх, Багануур, Багахангай дүүргээ Парламентад анх удаа төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот, Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгох түүхэн шийдвэрийг батлууллаа.

Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, боловсон хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил юм. Манай гурван дүүрэг хот болсноор төсөв санхүүгийн хувьд бие даан тэлж хөгжих бүрэн боломжтой.

Гурван дүүргийн иргэдээс авсан судалгааны дагуу шийдэх ёстой асуудлын нэг болох эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллалаа. Мөн Налайх, Багануур, Багахангайчууд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 15 хувийн урьдчилгаа төлбөртэй, ипотекийн 3% хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

“Ард түмний ялалтын төлөө” хамтдаа хичээн урагшилцгаая!

#Сайнбуянгийн_Амарсайхан
#АЛСЫН_ХАРАА_2050
#Бүсчилсэн_Хөгжлийн_реформ
#Тэлж_хөгжих_бодлого




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2024/06/11

    ЭНЭ 2 ГИШҮҮНЭЭ ДЭМЖИЖ БАЙНА

    Хариулах