Энэ парламентын "Ашиглагдаагүй тархи"

Zuv.mn
2024/06/11

УИХ-ын гишүүн Наянтайн Ганибал 2020 оны УИХ-ын сонгуулийн XII тойрог, Сүхбаатар аймгаас 17,395 санал, 52,65 хувийн дэмжлэгээр сонгогдсон. Тэр сонгуульд Ардчилсан нам ганцхан аймагт 100 хувь ялалт байгуулсан нь Сүхбаатар аймаг байсан юм.

Н.Ганибал гишүүн 1992 онд Сүхбаатар аймгийнхаа I сургуулийг төгссөн. Улаанбаатарын их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр дүүргээд ШУТИС-д үргэлжлүүлэн сурч  программ хангамжийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм байна.

ШУТИС-т сурч байхдаа сургуулийнхаа Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд математикийн багшаар ажиллаж, зэрэг хамгаалсныхаа дараа компьютерийн ухааны секторын эрхлэгч болж дэвшиж байжээ.

Улмаар Сүхбаатар аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байгаад Ардчилсан намын ХЭГ-ын дэд даргаар томилогдож, 2020 онд УИХ-ын гишүүн болжээ.

2020-2024 оны Парламентад Ардчилсан нам 11 суудал авч сөрөг хүчин болсон. Хэдий цөөхүүлээ ч сөрөг хүчний үүргийг хангалттай гүйцэтгэж чадаагүй, боломжоо гүйцэд ашиглаагүй гэх зэмлэл тэднийг дагадаг нь нууц биш. Гэхдээ Н.Ганибалын хувьд, бүлгийнхээ бусад гишүүдийг бодвол ийм зэмлэл хамгийн бага сонсох ёстой хүн нь.

Өнгөрсөн дөрвөн жилд Н.Ганибал гишүүний  нэг чанар ил гарсан. Тэр нь, ирээдүйд үүсэх асуудлыг урьдчилж хараад хэлж сануулах чадвар. Чуулганы үеэр хэлэлцэж байгаа асуудал чухам ямар үр дагвартай байх вэ гэдгийг Н.Ганибалын хэлсэн үгнээс мэдэх боломжтой.

Өнгөрснийг бол хэн ч ярьж, шүүмжилж чадна. Харин Н.Ганибал гишүүн нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал, үйл явцыг нэгтгэн дүгнэж тоймлосныхоо дараа шийдэх асуудал руугаа ордог, энэ бүхнийг хамгийн товч, тодорхой хувилбараар нь богино хугацаанд илэрхийлж чаддаг нь сонссон хүнд өгөөжтэй, цэгц ойлголт өгөх юм. Энэ бол боловсрол, ухаан, практик мэдлэг хосолсон хүнд байдаг чанар.

Өнгөрсөн өвөл Монголыг түүхэнд ховор тохиох зудын гамшиг нэрвэсэн. Н.Ганибал гишүүн өнгөрсөн жил Намрын чуулган эхлээд л “Энэ жил хүнд өвөл болно шүү”, “Өвс тэжээл, шатахуун тосоо сайтар базаахгүй бол болохгүй”, “Засгийн газар зөв бодлого гаргахгүй бол шатахуун тасалдлаа” гэж хэлж сануулж байсан. Сануулгыг хүлээж авсан нь ч байгаа байх, үгүй нь ч бий л байх. Ямар ч байсан хохирол бага гарах боломж байсан гэдэгт итгэж болно.

Н.Ганибал нутаг амьтай гишүүдийн нэг. Чуулганаас бусад үед хотоос олдоно гэж бараг байхгүй дээ. Уул уурхайг зөв явуулахын төлөө тэмцэнэ. Зуданд хиарчихдаг малаасаа өөр өмчгүй малчдад бэлчээрийн газрыг нь ашиглуулах /өмчлүүлэх биш/ заалт бүхий Газрын ерөнхий хуулийг санаачилсан. Уул уурхайд дарлуулсан малчид дуудахад яаж ийж байгаад очно.  Хувийн бизнес гээд байх юмгүй, төрийн түшмэд хүний замналаар замнаж яваа нь ч нэг нэмэх оноо. 

2020-2024 оны Парламентад Хөдөө аж ахуйн бодлогыг хамгийн сайн мэдэх хүний нэг нь Н.Ганибал байсан. Ардчиллын гал голомтыг бүтэн сахиж буй ганц аймаг болох Сүхбаатар аймаг, сүхбаатарчуудыг УИХ-д дөрвөн жил төлөөлсөн Н.Ганибал гишүүний нөөц бололцоо ирэх парламентад ч хэрэгтэй гэж бодно. Учир нь, тэр бол энэ парламентын хамгийн их нөөц бололцоотой ч хамгийн бага ашиглагдсан гишүүний нэг.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.104
    2024/06/11

    Undesnii bayar naadmiin tuhai huulid eerchlelt oruulj hahirgan tsagaar huuhdiin daahinii nairand mori uralduulahiig zohitsuulah ni tulhtai teriin tusheegees garahgui bish bailtai

    Хариулах