Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны Ажлын хэсэг өчигдөр Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгажээ. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морьдын шүдлэгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна гэдгийг хэлээд сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будлиан хийдэг учраас энэ жил тэднийг байлцуулахгүй гэх асуудлыг уламжилсан байна.
Наадмын үеэр Хүй долоон худагт болох хурдан морины уралдаан, соёлын наадам, жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл хангагджээ.
Хүй долоон худагт хэв журам сахиулах болон тээврийн цагдаагийн 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна