Монгол Улс тахалтай тэмцэж байх үеийг харуулсан баримтат кино гарчээ

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 43 минут

ОХУ-ын Буриад улсын Иркутск хотноо өнгөрсөн амралтын өдөр "Дурлалын үеэрх тахал" /Тахлын үеийн дурлал хэмээх алдарт зохиолын нэрний яг эсрэг/ нэртэй, бидний хувьд онц сонирхолтой байж болох баримтат кино нээлтээ хийжээ. 

Бидэнд сонирхогдох учир нь, уг баримтат кино нь 1943 онд Монгол Улсад дэгдсэн тахлын тархалтыг зогсоохоор ЗХУ-аас ирсэн биологич, микробиологич эрдэмтдээс /биологич Петр Тарасов, эмч Василий Смирнов, Елена Демидова/ бүрдсэн экспедицийнхний томилолтыг харуулдаг байна. 

Кинонд тахлын үе, Зөвлөл, Монголын найрамдал гэх мэт асуудлыг дүрслэх ч бидний хувьд хамгийн чухал нь тухайн үеийн монголчуудын аж байдал, ахуй, нөхцлийг харуулсан ховор гэрэл зураг, дүрс бичлэгүүд юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна