Д.Трамп: Камала Харрис сонгуульд ялбал Израиль сөнөнө

Х.Батсайхан
14 цаг 43 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигч Доналд Трамп олон улсын анхаарал татсан мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Камала Харрист санал өгнө гэдэг нь Израилийг сөнөөхийн төлөө саналаа өгч байна гэсэн үг" гэж хэлсэн байна. 

Доналд Трампын үзэж байгаагаар, хэрвээ сонгуульд Камала Харрис ялбал Израиль улс хоёр жилийн дотор устаж мөхөх "зохиол" уншигдаж эхлэх гэнэ. Харин өөрөө сонгуульд ялбал Ойрхи Дорнодын зөрчлирйг ч Украины дайныг ч зогсоож чадна гэжээ. Тэрбээр энэхүү яриагаа Ютюб сувагтаа байршуулсан байна.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна