ХАМАС бүлэглэл IX.11-ний халдлагыг Израильд давтахаар төлөвлөж байжээ

Zuv.mn
2024/10/14

Палестины ХАМАС бүлэглэл 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон шиг халдлагыг Израильд хийхээр төлөвлөж байсан гэсэн ноцтой мэдээлэл АНУ-ын "The Washington Post" сонинд гарчээ. 

Сануулахад, 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчид зорчигч тээврийн онгоц барьцаалж, улмаар Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхагийг мөргөж нураан, олон хүний амь насанд хүрч байсан юм.   
Сонинд бичсэнээр, ХАМАС бүлэглэл яг ийм халдлагыг Израильд үйлдэхээр төлөвлөж байсан бөгөөд өндрөөрөө Израильдаа хоёрдугаарт ордог "Moshe Aviv Tower"-ыг байгаараа сонгосон байсан гэнэ. Мөн "Azrieli Center"-ийг ч сүйтгэхээр төлөвлөж байжээ.  
Сонины редакц Израилийн армийн албаны баримтуудыг олж авсны үндсэн дээр дээрх мэдээллийг бэлтгэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.132
    2024/10/15

    АНУ дандаа худ шалтаг шааж байдаг шүү. Яалаа даа. Саддам цөмийн пуужинтай гээд шаасан юуч байгаагүй.

    Хариулах