Н.Алтанхуяг: Бид халамжаар амьдраад байж болохгүй. Төсвөөс харахад иргэдийн амьдрал улам хүндрэх нь

Х.Есү
2024/10/25

УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн талаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тухайн асуудал дээр ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа. 

Н.Алтанхуяг: "МАН, АН, ХҮН намууд бүгдээрээ Монгол улсын төсвийг цэгцэлнэ, төсвийн зарлагыг өсгөхгүй буулгана гэж мөрийн хөтөлбөртөө танилцуулсан байдаг. Намууд амлалтаасаа ухарч байна. Энэ төсвөөс ард түмний амьдралд наалдацтай нэг ч зүйл гарахгүй.  Халамжийн хэдэн зүйл л байгаа. Бид халамжаар амьдраад байж болохгүй. 

ААН-үүдийн хувьд нэлээн хүндэрнэ дээ. Татварыг бууруулна гэсэн хэдий ч гарч ирээд бүгд л эсрэг юм хийж байна шүү дээ. Ямар ч замбараагүй төсөв орж ирж байна. Эхлээд ард түмнийхээ ахуй амьжиргаанд нэмэр болсон зүйл хийе л дээ. Дараа нь геополитикоо ярь.

14 мега төслийг гаднаас зээл авч санхүүжүүлж хийх юм бол Монгол улс асар их өрөнд ороод дуусна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.59.228.253
    Өчигдөр

    Эх орноо барьцаанд тавих л сонирхолтой байна даа энэ мангарууд

    Хариулах
  • 202.21.109.12
    Өчигдөр

    Оюук одоо зайлаа юун 14 мега төсөл вэ эхлээд энэ баригдаагүй хэдэн арван жил дамнаад ч баригдахгүй байгаа сургууль цэцэрлэгийн хогын сав болоод байгаа рамнуудаа босгоочээ энэ боловсролын салбар үнэхээр хүнд боллоо нэг ангид 30-50 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна нефтийн үйлдвэрээ ажилд оруулаачээ энэ олон ашиггүй уул уурхайн гэрээ хуулиудаа сайжруулаачээ дараа нь наад нэг балай эх орныг минь бүхэлд өгөх гээд өрөнд оруулах гээд байгаа зүйлээ хий наад тавьсан замуудаа хар эхнээсээ эвдрээд эхэллээ одоо боль оюук минь одоо арай л даварч байгаа юм бишүү

    Хариулах