Архидан согтуурах үедээ нэгнээ хутгалж гэмтээсэн хэрэг Өмнөговь аймагт гарчээ.
Тодруулбал, "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирлээ" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь хамт архидан согтуурсан 23 настай, эрэгтэй “Б”-г 2 удаа хутгалж гэмтээсэн байна.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэлгүй зөв зохистой хэрэглэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна