Хуурамч шатахууны бизнесийг "атгадаг" гэх Э.Жононбаярын “Трафигура Монголиа” толгой компаниасаа 1.1 тэрбум ам.доллар ЗАЛИЛСАН уу

Х.Батсайхан
2024/10/31

"Хуурамч шатахууны бизнес хийдэг" гэдгээрээ танигдсан "Трафигура Монголиа" компанийн эзэн Э.Жононбаяр тэрбум гаруй ам.долларын хохиролтой олон улсын санхүүгийн гэмт хэрэгт холбогдох нь гарцаагүй болжээ. 

Сингапурт төвтэй "Трафигура" үндэстэн дамнасан корпораци санхүүдээ аудит оруулсны дүнд Монголд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх бизнесийн үйл ажиллагаанаасаа 1.1 тэрбум ам.долларын зөрчил илрүүлснээ зарлалаа. 


Тодруулбал, толгой компаниас илүү мөнгө нэхэмжлэх, хугацаа хэтэрсэн авлагыг зориудаар нуун дарагдуулах гэх мэт ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэнийг тогтоосон байна. 

Тус компани уг гэмт хэргийг үйлдэгдсэн байж болзошгүй талаарх таамаг мэдэгдлийг өнгөрсөн хоёрдугаар сард анх гаргаж байсан бол наймдугаар сард хийсэн мэдэгдэлдээ хохирлын хэмжээ хэдэн зуун зуун сая ам.долларт хүрсэн гэж байв.

Харин энэ удаад хохирлын хэмжээ тэрбум ам.доллараас давсан болохыг тогтоож, албан ёсны цахим хуудастаа өчигдөр нийтэлсэн байна. 

Мэдэгдэлд, “Санхүүгийн шалгалтын дүнд уг гэмт хэрэг таван жилийн турш үйлдэгдэж ирснийг тогтоосон гээд илэрсэн 1.1 тэрбум ам.долларын ихэнх нь Монгол дахь үндсэн түшид хамаатай гэжээ. Өөрөөр хэлбэл, нэр дурдаагүй ч буруутай этгээдүүд нь "Трафигура Монголиа" компанийн эзэн Эрдэнэсүрэн, түүний хүү Жононбаяр нар гэдгийг мэдэгдлээрээ хэлж байгаа юм. 

Түүнчлэн, гэмт хэрэг таван жилийн хугацаанд үйлдэгдсэнийг тогтоосон ч шалгалт цааш үргэлжилж байгаа гэснээс үзвэл санхүүгийн шалгалтаа цаг хугацааны хувьд хойноос урагш нь шалгаж байгаа бололтой. 

Өөрөөр хэлбэл, шалгалт үргэлжлэх тусам хохирлын хэмжээ өсөх магадлалтай гэсэн үг юм.
 "Трафигура Монголия" компани 2012 онд Монголд бизнесээ эхлүүлж байсан юм. 

Компанийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр хэлэхдээ: "Бид Монголын газрын тосны бизнест зүй бус үйлдэл гаргасанд маш их сэтгэл дундуур байна. Трафигурад буруутай үйлдэл хийх газар байхгүй бөгөөд бид холбогдох хүмүүст сахилгын арга хэмжээг авч байна.

 Түүнчлэн, нарийвчилсан дүгнэлт гарсны дараа энэ асуудал нь зөвхөн Монголтой холбоотой асуудал учраас бүрэн тусгаарлаж, бусад үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр холбогдох арга хэмжээг авна" гэжээ. 

Ингэснээр хуурамч шатахууны бизнесийн нууц ноёнтон, хууль хяналтын байгууллагыг баздаг хэмжээгүй эрх мэдэлтэй Э.Жононбаяр гэгч нууц ноёнтны ирээдүй тун ч бүрхэг болох төдийгүй, улс орны нэр хүндэд ч асар халтай үйл явдал болж байж магадгүй байна.

 Учир нь, Э.Жононбаяр нь Монгол дахь бизнесээ хамгаалахын тулд Үндсэн хуулийн цэц, УИХ-аар өөрийн талд шийдвэр гаргуулан хуурамч шатахууны бизнесээ аварч үлдэж байсан түүхтэй нэгэн бөгөөд түүний хууль бус үйлдлүүд олон улсад дэлгэгдэхтэй зэрэгцээд Монголын төрийн авлиагад автсан, чадамжгүй байдал мөн дэлгэгдэж, олон улсад шившгээ тарих бололтой.

 Учир нь, Э.Жононбаяр нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж төрсөн эх Д.Эрдэнэсүрэн, нагац эгч, Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэтуул, ах Д.Төмөртогоо болон бусад хамааралтай бүхий хүмүүсийн нэр дээр керосин, нафта, алкилат, болон нефтийн бүтээгдэхүүн импортлох, жижиглэнгээр худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Трансгайд сервис” ХХК, “Хөрс ойл” ХХК, “Петро ойл трейд” ХХК, “Даймонд ойл” ХХК, “Зуун найм ойл” ХХК, “Аргал ойл” ХХК, “Трансгайд терминал” ХХК, “Ист ойл” ХХК, “Тод петролиум” ХХК, “Мазаалай петролиум” ХХК, “Грөвт сольюшн” ХХК гэх зэрэг нийт 20 гаруй компанийг бүртгүүлсэн, тэдний ард Ерөнхий сайд асан С.Баяр, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Улсын Их хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Р.Бадамдамдин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нарын нөлөө бүхий хүмүүс байдаг гэдэг мэдээлэл хэвлэлээр хэдэнтээ гарч байв.

 Компанийн зүгээс гаргасан дээрх мэдэгдэл Ройтерс, Блүүмберг зэрэг дэлхийд нэр хүндтэй агентлагуудаар цацагдсан бөгөөд компанийн зүгээс түншүүд, олон улс дахь нэр хүнддээ ихэд санаа зовж байгаа нь тодорхой байгаа юм.

"Трафигура Монголиа" компанийн “ЭЗЭД” болох Д. Эрдэнэсүрэн, түүний хүү Э.Жононбаяр гэж хэн бэ

Сингапурт төвтэй “Трафигура” компанийг Монголд Д.Эрдэнэсүрэн түүний хүү Э.Жононбаяр нар төлөөлдөг. 


Д.Эрдэнэсүрэн гэх эмэгтэйн хувьд гаалийн жирийн нэг байцаагчаас хэдхэн жилийн дотор тэрбумтан болж, монголын хамгийн үнэтэй “Асем вилла” хотхонд амьдрах болсон аж. 

Стратегийн гол бүтээгдэхүүний зах зээлийн 4/1 хувийг дангаар ноёрхож буй “Трафигура” нэр бүхий улстөрчидтэй үгсэн хуйвалдаж, эрх ашгаараа сүлбэлдэлж өнөөдрийн амжилтанд хүрч чадсан гэдгийг төрийн ордноос парламентийн гишүүд ч ярьж байв.

Мөн Монголд олон жил хуурамч түлш, шатахуун их хэмжээгээр борлуулж үүнээс болж иргэдийн машины хөдөлгүүр доголдож, засвар, үйлчилгээнд нь олон сая төгрөг зарцуулан хохирч байгаа талаар хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Ц.Анандбазар нар мэдээлж байлаа. Гэхдээ тэдэнд ч өөрсдийн эрх ашиг байсныг энд дурдах зүйтэй болов уу. 

“Трафигура”-ийн Монгол дахь салбарыг Э.Жононбаяр гэх залуу хариуцдаг бөгөөд түүний нэр дээр болон хамаарал бүхий хүмүүс болох ээж, нагац ах, нагац эгч, хүргэн ах нарын нэр дээр 30 орчим компани бүртгэлтэй байдаг ба зарим компаниар нь дамжуулж мөнгө угаасан байх сэжүүрүүд ч бий юм. Дараагийн дугаар уг асуудлыг дэлгэрэнгүй задалж хүргэх болно.
 



Сэтгэгдэл (35)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 58.232.133.163
    2024/11/04

    Энэ луйварчдын заллинг дэмжиж дэвэргэсэн шүүгчид, прокурорууд болон мэдсээр байж хамтран ажиллаж байсан улс төрчдийг эдгээр луйварчдын хамт бүгдийг нь яаралтай баривчилж, гадаад дотоодод байгаа өмч хөрөнгийг нь хурааж эрчим хүчний асуудлууддаа зарцуул. Хичнээн олон хүний амьдрал, эрүүл мэндэд уршиг тарьлаа даа. Хэргийг нь ил шүүж, үргэлж мэдээллэ.

    Хариулах
    • 66.181.178.172
      2024/11/08

      үнэтэй үдэшлэгт нь очсон хүмүүсийг дэлгэ

  • 66.181.190.96
    8 цагийн өмнө

    Бузарын новшийн хүн сүгнүүд үйлийн үр хаалга андуурдаггүй шүү..9н үёээрээ тамд унаасай

    Хариулах
  • 66.181.191.172
    8 цагийн өмнө

    Баяр тэргүүтнүүдийг барьж хорьж хөрөнгийг хурааж улсын орлого болго

    Хариулах
  • 202.126.91.132
    9 цагийн өмнө

    Өөрөөр төлүүл

    Хариулах
  • 202.126.90.243
    14 цагийн өмнө

    Үхэх цаг нь болсон новшнууд эрлэгтээ явждээ

    Хариулах
  • 66.181.186.110
    22 цагийн өмнө

    Хахуульд идэгдсэн Монголоо л залилахаас өар орныг яаж ч чадахгүй ш дэ Ингээд эх орны минь нэрийг шороотой хутгалаа да шуналын туламнууд аа үр хойч чинь үе удамаараа хийсэн нүгэлийг чинь эдлэж амьдрана да бурхан өршөөг

    Хариулах
  • 103.212.119.223
    Өчигдөр

    Хотын хортой утаа чинь энэ муу А92 оос маш тх хамааралтай . Тэгэхээр энэ луйварчид хамгийн их муу улс алуурчид байнаа. Хэчнээн хүн хүүхэд өвдөж үхэж байгаа билээ дээ.

    Хариулах
    • 202.9.41.7
      19 цагийн өмнө

      АИ92 биш, түлш ДТ

  • 66.181.188.124
    Өчигдөр

    Удам муу бн өөр хэлэх юм алга!!! Өвөг дээдсийн үргэлжлэх үр сад шүү дээ бид !!! Хулгай луйвар хийж буй хүмүүн өвөг дээдсийн лай ланчиг байдаг!!!

    Хариулах
  • 104.28.122.113
    Өчигдөр

    Gutgeleg chini hirees hetersen baina shu

    Хариулах
    • 66.181.182.30
      Өчигдөр

      бөгс долоогч

  • 104.28.122.110
    Өчигдөр

    Menge nehnr ged baisan egehgui bolohoor gutgeheer shiidsen uu!!

    Хариулах
  • 202.55.188.46
    Өчигдөр

    ямар их шунал вэ

    Хариулах
  • 66.181.185.166
    Өчигдөр

    Ичмээр юмаа. Улс төрчид нь бас холилдохоор бүр ч шившигтэй. Хуурамч юм хийж олныг хуурч байсан явуургүй л жижиг гарууд байж дээ

    Хариулах
  • 66.181.180.233
    Өчигдөр

    Bas l MAN, bas l Sanjiin Bayar.... B

    Хариулах
  • 202.126.88.191
    Өчигдөр

    A80 бензин дээр керосин хийж хуйлруулагчаар хольж А92 нэрээр зардаг. Хүчгүй хурдан дуусдаг 92 ингэж Монголд үйлдвэрлэгддэг

    Хариулах
  • 103.212.118.75
    Өчигдөр

    Энэ хэрэг Сү Батболдын эхнэрийн дүү ГЕГ ын дарга бсан Асралттай хамаатай шүү

    Хариулах
  • 66.181.177.114
    Өчигдөр

    Яагаад худал хуурмагийг газар авахуулахгүй таслан зогсоож чаддаггүй арчаагүй төр, хууль, байгууллага вэ Ард иргэд л хохирч байгаа ш дээ

    Хариулах
  • 66.181.180.113
    Өчигдөр

    Хүрэлбаатар аль болохгүй зүйлд ооллцож монгллын эсрэг байдаг. Бүгдийг жалганы амсар дээр зогсоо!! Тэгээд хүзүүнээс нь гранат зүү!!!!

    Хариулах
  • 66.181.185.162
    Өчигдөр

    Huuramch benzin hort gawdar uusgedeg

    Хариулах
  • 66.181.161.243
    Өчигдөр

    энэ хугацаанд олон хүний амь нас эрүүл мэндээр нь хохироосон байна даа.бүх насаар нь шоронд хийх хөрөнгийг нь хурааж хүүхдийн эмнэлэг барих

    Хариулах
    • 124.158.120.146
      Өчигдөр

      Эмнэлэг нтр хэрэггүй

  • 59.153.113.219
    Өчигдөр

    Хулгайч монголчуудын хувьд овоо том хулгай байна шүү тиймээ улныхаан

    Хариулах
    • 202.126.91.152
      Өчигдөр

      Далай цаашаа юмаа

    • 124.158.120.146
      Өчигдөр

      Тхх

  • 202.126.89.192
    Өчигдөр

    Tur zuur ym daa ingej Olson hool in hool bolohgui bgaa in hezee legends tsagt ilerchil taarna gedegiig ene hulgai hiij bgaa hulgaichuud oilgohgui ym daa gej

    Хариулах
  • 66.181.176.211
    Өчигдөр

    Энэ бацааны цаана ээж нь гол хэргийн эзэн Эрдэнэсүрэн гээд. Гаалиар олон жил татваргүй оруулсан байх магадлалтай. Lexus oil гээд компани бас байгаа

    Хариулах
  • 122.201.31.47
    2024/11/02

    Бүгд сүйхэрхээс өөр ид шидгүй,уг нь АТГ байдаг биздээ сонсоол уг нь суф биздээ

    Хариулах
  • 124.158.108.70
    2024/11/01

    хулгайчууд

    Хариулах
  • 103.57.95.206
    2024/11/01

    олон улсад монголчууд нэр хүндгүй болж дээ ичиж үхлээ

    Хариулах
    • 124.158.120.146
      Өчигдөр

      Эбэ-гийн хүчээр дээр бсан, МАНгас намын хүчээр газарт ортлоо доошоо орсон

  • 45.117.34.124
    2024/11/01

    арай арай Шившгүүд улс орны нэр төр бузарлаж дууслаа

    Хариулах
  • 45.117.34.124
    2024/11/01

    Нүдний булай

    Хариулах
    • 202.9.40.233
      2024/11/04

      Энэ бүхэн Монгол хүний арчаагүй хэнэггүй мөртлөө хогийн зан араншинтай холбоотойг сана