Н.Учрал: Хиймэл дагуулыг эсэргүүцсэн хүн байхгүй

Х.Есү
2024/11/08

ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас үндэсний хиймэл дагуултай болох асуудлаар тодрууллаа. 

Н.Учрал: "Бид хуультай орон. Кибер аюулгүй байдлын хуулиараа нэг компанид төрийнхөө онц чухал мэдээлэлтэй дэд бүтэцтэй байгууллагуудын сүлжээг ашиглуулаад хамтарна гэж байхгүй. Гэхдээ л өнөдөөр оператор компаниуд бүгд л Huawai компанитай ажилладаг. 

Кибер аюулгүй байдал бол нэгдүгээр асуудал. Ч.Анар гишүүний яриад байгаа зөв. Тийм ч учраас сансрын хиймэл дагуул хөөргөе гэдэг чинь аль болох хараат бус байя гэдэг зарчим байгаа учраас үндэсний хиймэл дагуултай болох нь зөв гэдэг байр суурьтай байгаа. Гол нь өртөг өндөр байна гэдэг зүйлийг л яриад байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд тандан судалгааны олон хиймэл дагуулыг хөөргөлөө. Энэ ажил цаашаа илүү өрнөөд үйлдвэрлэлд нэвтрээд эхлэх юм бол бид дотоодынхоо үйлдвэрлэгч нарыг илүү дэмжих чиглэл рүү л явах ёстой. Үүний тулд алхам алхмаар урагшилж байна шүү дээ. 

Энэ асуудлыг их хурлаар баталж байж л өрнөнө. Бид их хурлаар огт хэлэлцээгүй байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна