УИХ-ын чуулганаар 2025 оны төсвийн талаар хэлэлцэж байна. Бид УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээс 2025 оны төсвийн асуудлаар тодрууллаа.
Н.Батсүмбэрэл: "Нэгэнт хэлэлцээд явсан төслийг эргүүлж татах асуудал байхгүй. Ажлын хэсэг сайн ажиллаж чадаагүй. Үүнд харамсаж байна. Энэ ажлын хэсгийг төсвийн байнгын хороон дарга ахалж ажилласан. Хуралдааныг маш хариуцлагагүй хуралдуулсан. Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй горимын саналуудыг санал хураалгаагүйгээс болж өнөөдрийн чуулган дээр гараад байгаа асуудал үүссэн.
Ажлын хэсэг бүрэн ажиллаж чадсан бол асуудлууд шийдэгдэж болох байсан. Одоо төсвийг эргүүлэн татах асуудал хуулийнхаа заагаар бололцоогүй болчхож байгаа юм. Одоо бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хориг тавьж болно, эсвэл төсөвт тодотгол хийж болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.244
худлаа хүн муулж попроод яах вэ тодорхой санал бэлтгээд ажиллаачээ
Хариулах202.9.46.233
Даваасүрэн чи монголчуудын зовлонд цадах болоогүй юу
Хариулах124.158.107.246
хариуцлагагүй даваасүрэн, эдийн засгийн сайд гантөмөр, сангийн сайд жавхлан нарыг зайлуулбал ямар вэ ?
Хариулах59.153.115.98
зөв шийд