Төв талбайд өдөр бүр 11.00-17.00 цагийн хооронд болж буй иргэдийн жагсаалыг Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, түүний дүү Р.Саруун нар санхүүжүүлсэн гэсэн мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхий сайд хийсэн билээ.
Улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Р.Чингис хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайдын мэдэгдэлд нэр дурдагдсан иргэн Р.Саруул мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдлийг хүргэж байна.
"НЯЦААЛТ-МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс яг 7 хоногийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа,
"...Дотоодын цэргийн командлагч (угтаа бол штабын дарга) Чингис болон түүний дүү Саруул энэ жагсаалтай холбоотой асуудлыг санхүүжүүлж байгаа..." гэж ИЛТЭД ХУДАЛ мэдээллээр нийтэд сөрөг ойлголт төрүүлэн ТӨР, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ үйлдэл хийсэн мэтээр ойлгуулж миний ахын болон миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргалаа!
Манай гэр бүл үе удам дамжин хууль сахиулах байгууллагын тусгай мэргэжил эзэмшиж, тангараг өргөн алба хааж байсны хувьд Эх орон, төр, ард түмнийхээ эсрэг гадаадаас санхүүжилт авч жагсаал цуглаан санхүүжүүлүүлэх нь бүү хэл ТИЙМ ӨЧҮҮХЭН НЭГЭН БОДОЛ ч ТЭЭХГҮЙ гэдгийг хариуцлагатайгаар хэлье!
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг хангах бүрэн эрх, чиг үүргийг хуулиар хүлээсэн Засгийн газрыг удирддаг Ерөнхий сайдын энэхүү дэндүү хариуцлагагүй худал мэдэгдэл нь ИРГЭДИЙНХЭЭ ҮНДСЭН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН НЭР ТӨР, АЛДАР ХҮНДЭД ХАЛДАЖ БУЙ ОВИЛГОГҮЙ ҮЙЛДЭЛ агаад үүнтэй холбоотой асуудлаар хууль-шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө цэвэрлэн сэргээлгэхийг үүгээр мэдэгдье!
Монгол Улсын иргэн Р.САРУУЛ" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.98
Ер нь хэн үнэн худал яриж байгааг иргэд мэдэхгүй шдээ
Хариулах202.55.188.37
Өөрийнхөө хашиж байгаа албаны өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж монгол улсын иргэд рүү дайрч давшилан элдэвээр хэлж гүтгэн доромжилсон оюунэрдэниг шүүхэд өгч алдагдсан нэр төрөө сэргээлэх ёстой. Үүнийг мөнгөөр үнэлэхэд хэцүү боловч нэр хугарахаар яс хугар гэж өвгөдийн ёсыг нилээн өндөр хэдэн тэрбум төгрөг нэхэх ёстой. Хавьтсан ойртсоноо хардан дайрч доромжилж явдагаа зогсоох ёстой оюунэрдэнэ Одоо нэгэнт нэр алдар нь буурсан ард иргэд итгэл алдарман иул хурдан огцор??!!!!!!
Хариулах59.153.114.75
Оюунэрдэнэ сандал ширээгээ алдана гэхээс сүнсээ зайлтал айх юм хааны алба халаатай эзны алба ээлжтэй гэдэгсэн яагаад ухаан алдталаа айдаг юм бол
Хариулах66.181.181.71
Е сайдыг шүүхэд өг худлаа ярисан бол хариуцлага тооцох хэрэгтэй
Хариулах66.181.189.83
Ор үндэсгүй хүн гүтгэх хүн ч биш дээ. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу л ярьж хэлсэн байж таараа. Эдний шүүхэд хандана гэж юү байхав дээ.
Хариулах66.181.179.143
Тийм дэн
202.131.248.206
ЕС гуай урдааас нь дуу гаргаж чадахгүй юу?
Хариулах202.126.88.135
Хүний амаар ярьдаггүй бгаа шүү мэдээлэл эх үүсвэр бгаа
Хариулах103.57.93.84
ерөнхий сайд ор үндэсгүй үг хэлэхгүй дээ тагнуулын газрын мэдээллээр л ярьсан даа шүүхээр яв үнэн эсэхээ тодруул худлаа бол уучлал гуйх биз дээ боловсролтой хүмүүс байна дааа
Хариулах139.5.219.26
Рэнцэндорж гуай дажгүй мужик би жириин л жолооч хамт загасанд хүртэл яавж блаа хүүхдүүд нь арай ч тиим юм хиих гүй байлгүй дээ өвгөн би итгэхгүй л бна
202.126.88.209
Нэр төртэй л хүн шүүхэд ханддаг юм шүү дээ!!!!
Хариулах66.181.181.185
Үнэн шүү
Хариулах202.9.40.226
"Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй" гэдэг
Хариулах