С.Одонтуяа: Угаартсан айл нүүдэлчингээс өөр зуухтай байсан гэдэг нь нотлогдож байгаа

Х.Есү
2 цаг 59 минутын өмнө

Нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж нас барсан айл нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн Баянгол дүүрэгт тараасан "Нүүдэлчин" зуух хэрэглэдэг байсан гэх мэдээлэл тархаад байна. 

Байгаль орчны сайд С.Одонтуяа нь  Баянгол дүүрэгт 2200 ширхэг "Нүүдэлчин" зуух тараасан ба сарын өмнө уг зуух нь хүн угаартуулахгүй, аюулгүй хэмээн мэдэгдэж байжээ. 

Иргэд шахмал түлш болон зуухнаас шалтгаалж олон хүний амь нас эрсдэж байна хэмээн өөрсдийн санал бодлыг илэрхийлсээр байна. Харин уг зуухыг тараасан гэх С.Одонтуяа нь  "Нүүдэлчингээс өөр зуухтай байсан гэдэг нь нотлогдож байгаа" гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна