Монгол Улсын төрийн ордон Харбин хотноо сүндэрлэв

С.Гандэлгэр
20 цаг 4 минутын өмнө

“Харбин -2025” Азийн 9 дэх удаагийн наадам БНХАУ-ын Харбин хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна.  Шар тивийн наадмыг зохион байгуулагч Харбин хот нь дэлхийд  “мөсөн хотхон”-оороо алдартай. 

Жил бүр олон сая жуулчин татдаг, уламжлалт “мөсөн хотхон”-нд Азийн наадмын 34 оролцогч орны онцлог, гайхамшигт бүтээн байгуулалтыг мөсөөр дүрсэлжээ. Харин энэ дунд манай улсын Төрийн ордныг ийн урласан байна.

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Эх сурвалж: МҮОХ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    9 цагийн өмнө

    Meden urlaachdiig Ter herhen uneldeg yum boloo Delhiid Ulsiin has neriig gargaasai l baiadag

    Хариулах