Өнөөдөр/2025.02.13/ Хан-Уул дүүрэгт албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг автомашинаар мөргөж, дээгүүр нь гарчээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед ХУД-н 19 –р хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу шалгахад Lеxus570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47н эр/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон. Алба хаагчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.41.70
Одоо энэ арай дэндлээ цагдаадаа хуулиар эрхийн олгооч хэдэн танхай согтуу жолооч нарт амь насаа алдлаа төр гэж бна уу наад жолоочоо нүүр царайгаа гаргаж яаж арга хэмжээ авсаныг нь ниытэд мэдээл
Хариулах